ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинэ
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь тодорхой ач холбогдолтой, онолын үндэслэлтэй сайн судалгаа болжээ. Энэхүү судалгаа нь баримт мэдээлэл, онол, арга зүйн хувьд ололттой тал их байсан ч зарим нэг хэл найруулга, бүтэц загвар дээр дахин анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.
Шинэ
2026-04-08
Оюутан судлаач Ү. Солонгын “Алчуур гэх үгийн тархац ба авианы хувьсал” сэдэвт өгүүлэлд бичсэн С. Цэлмүүний шүүмж
2026-04-08
Өвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.
Шинэ
2026-04-01
Оюутан судлаач Ц. Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд өгсөн М.Адъяасүрэнгийн шүүмж (№13)
2026-04-01
ус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.
Шинэ
2026-04-01
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж
2026-04-01
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмжийг доор бичлэгээс үзнэ үү.
Шинэ
2026-04-01
Эрдэм шинжилгээний өгүүллийн шүүм бичих, судалгааны сэдэв сонгох талаар АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарийн зөвлөгөө
2026-04-01
2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гарагт оюутан судлаач Ч. Өнөрзаяа, Н.Бямбажаргал, Б. Лхагвачимэг нарыг шүүмжээ танилцуулсны дараа АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. ЦэцэгдарьэЭрдэм шинжилгээний өгүүллийн шүүмж бичсэн байдал болоод, судалгааны ажлын сэдэв сонгох талаар зөвлөгөө өгсөн.
Шинэ
2026-03-27
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж (11)
2026-03-27
Антоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм.
Шинэ
2026-03-27
Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)
2026-03-27
< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал.
Шинэ
Б. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ.
Шинэ
2026-03-25
Оюутан судлаач М.Адъяасүрэнгийн бичсэн “Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь” өгүүлэлд бичсэн Ө. Хулангийн шүүмж (9)
2026-03-25
Судлагдахууныхаа тухай ойлголтыг товч бөгөөд тодорхойгоор дараах байдлаар тайлбарлан өгүүлсэн нь авууштай. Жишээлбэл, домог зүйн загварын тухайд эртний дорно дахины улсууд болон монголчуудын дунд ертөнц, газар дэлхий, хүний үүслийн домог голдуу тохиолддог бөгөөд “бүтээл туурвилын”, “хувьсал хөгжлийн” гэсэн хоёр үндсэн загвартай. “Бүтээл туурвилын” домог зүйн загвар нь дэлхий ертөнцийг ямар нэгэн ер бусын төрөлхтөн буюу бүтээгч тэнгэр, туурвигч баатар, аугаа ид шидтэн бүтээсэн гэдэг. Харин “хувьсал хөгжлийн” загвар нь дэлхий ертөнц анхны тодорхойгүй төлөв байдал буюу эмхгүй юм, түнэр харанхуй, нэлий далай зэргээс аажимдаа хэлбэржих төлөвт шилжсэн гэж үзүүлдэг бөгөөд домгийн өгүүлэмжүүдээ энэ хоёр загварт ангилан хуваана гэх мэт дөрвөн улсын есөн өөр өгүүлэмж бүхий домгуудыг ямар байдлаар, аль үүднээс судлах тухайгаа онолын хувьд нарийн, тодорхойлолтын хувьд оновчтой, ойлгомжтой өгүүлжээ. Гагцхүү дээр дурдсан домог зүйн загварыг тайлбарлаад зогсохгүй домгийн өгүүлэмжийн дүр, дүрслэлийн тухайд нэмэн дурдсан байна.
Шинэ
2026-03-23
Оюутан судлаач С. Цэлмүүний "Торгууд аман аялгууны [a, a:, æ, æ:] эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлах нь" (Эрдмийн хэлхээ, 2025, 11-21 тал) өгүүлэлд бичсэн Ш. Ундрах-Эрдэнийн шүүмж (7)
2026-03-23
Судалгаанд торгууд аялгууны [a], [a:], [æ], [æ:] эгшиг авиаг авч, тэдгээрийн формантын давтамж (F1, F2)-ийг хэмжиж хэлний байрлал, авианы ялгааг тогтоохыг зорьжээ. Судлаачид торгууд нутгийн 4 авиалагчаас авсан үгийн бичлэгийг Praat программ ашиглан задлан шинжилж, эдгээр эгшиг авианы авиа зүйн шинжийг тодорхойлсон байна.
Шинэ
Ч.Өнөрзаяагийн энэхүү өгүүлэл нь энэ чиглэлийн судалгааг өргөжүүлэхийг зорьж, дорно дахины толь бичгийн уламжлал тэр дундаа Манж Чин улсын үеийн толь бичиг түүний монгол хэлэнд үзүүлсэн нөлөөллийг тодорхой нэгж “Хөгжмийн зүйл”-ийн хүрээнд авч үзжээ. Мөн өмнө нь төдийлөн судлагдаж байгаагүй энэхүү толийг судалгааны эргэлтэнд оруулснаараа чухал ач холбогдолтой ажил болсон байна.
Шинэ
2026-03-20
Оюутан судлаач Г. Энхжиний бичсэн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Золбоогийн шүүмж (5)
2026-03-20
Нэгдүгээрт, тус судалгааны ажлын хүрээнд оюутан судлаач Г.Энхжин орчин цагийн монгол хэлний ярианы хэлний авианы өөрчлөлтийг авч үзэхдээ авианы хувьслыг хураах, хэмнэх, сулран гээгдэх хэмээн ангилан авч үзсэн нь судалгааны ажлын шинэлэг тал юм. Гэвч судалгааны ажлын судлагдсан байдлыг бичээгүйн улмаас шинэлэг талыг тодруулахад дутагдалтай.
Хоёрдугаарт, зөв бичгийн дүрмийг нягт баримталж, эрдэм шинжилгээний найруулгад тулгуурлан бичсэн нь давуу тал болно. Иймээс Г.Энхжингийн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” хэмээх судалгааны ажлыг дүгнэсний үндсэнд удаах санал зөвлөмжийг тусгаж байна.
Шинэ
2026-03-20
ОЮУТАН СУДЛААЧ С. ЧУЛУУНЦЭЦЭГИЙН “ХУТАГТ СУДРЫН АЙМГИЙН ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨНИЙ СУДАР” ӨГҮҮЛЭЛД БИЧСЭН Г. ЛХАГВАНАРАНГИЙН ШҮҮМЖ (6)
2026-03-20
Дээрхийг дүгнэн үзвэл, С. Чулуунцэцэгийн “Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар” өгүүлэл нь галиг болон кирилл үсгээр хөрвүүлснээр эх бичвэрийн үнэн зөв байдлыг хадгалах, судлаачдад нарийвчлан шинжлэх боломж олгох, мөн орчин үеийн уншигчдад ойлгомжтой, хүртээмжтэй болгох давуу талтай байна.
Шинэ
2026-03-20
Оюутан судлаач Ц. Мөнхзаяагийн “Монголын малчдын махны худалдаа дахь ёс суртахууны эдийн засгийн ойлголт” сэдэвт өгүүлэлд бичсэн Э. Баатарын шүүмж (4)
2026-03-20
Дүгнэн үзвэл энэхүү өгүүлэл нь Монголын мал аж ахуй, махны худалдааны асуудлыг антропологийн өнцгөөс авч үзсэн сонирхолтой, шинэлэг оролдлого юм. Малчдын эдийн засгийн шийдвэрийг ёс суртахууны эдийн засгийн онолоор тайлбарласан нь судалгааны гол давуу тал болж байна. Гэсэн хэдий ч тээврийн зардал, зах зээлийн бүтэц, логистик, ченжийн бодлого, мал эмнэлгийн шаардлага зэрэг бодит эдийн засгийн хүчин зүйлсийг авч үзэж судалгааны хүрээг илүү өргөжүүлбэл уг өгүүллийн шинжлэх ухааны үнэ цэнэ цаашид нэмэгдэх боломжтой юм.
Шинэ
2026-03-18
Оюутан судлаач Ц. Намууны “ШАВЖИЙН СУДАЛГААГ АШИГЛАН ХАДНЫ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙГ ТОДРУУЛАХ НЬ” өгүүлэлд бичсэн Э. Өсөхбаярын шүүмж (3)
2026-03-18
Тус судалгаа нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр дэх Сарлагтайн хадны оршуулгаас илэрсэн занданшсан эрэгтэй хүний олдвор дээрх эртний шавжийн үлдэгдэл дээр тулгуурлан судалсан “Археоэнтомологи”-ийн арга зүйн дагуу гүйцэтгэсэн судалгаа байна.
Шинэ
2026-03-16
Оюутан судлаач Ц. Мөнхзаяагийн бичсэн “Монголын малчдын махны худалдаан дахь ёс суртахууны эдийн засгийн ойлголт” өгүүлэлд бичсэн Б. Мөнхжиний шүүмж (2)
2026-03-16
Малчин хүн зах зээлийн хатуу хуулийн өмнө өөрийн хүнлэг чанар, малтайгаа тогтоосон сэтгэл зүйн холбоогоо хадгалж үлдэхийн тулд эдийн засгийн алдагдал хүлээхэд бэлэн байгаа нь нүүдэлчдийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт чанар хэвээр байгааг энэхүү судалгаа бидэнд сануулж байна.
Шинэ
2026-03-13
ОЮУТАН СУДЛААЧДЫН "ЭРДМИЙН ХЭЛХЭЭ" БОТЬ ХIV-Д ХЭВЛҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛҮҮДЭД ХИЙСЭН ШҮҮМЖ
2026-03-13
2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн лекц-ярилцлагын үеэр Б. Мөнхжин, Э. Өсөхбаяр, Э. Баатар, Ш. Ундрах-Эрдэнэ, Б. Номин нар эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмжээ танилцуулж, тухайн өгүүллийн зохиогчидтой санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шинэ
2026-03-13
Оюутан судлаач З. Хишигбаярын “Монгол хэлэнд өндөр давтамжтай гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан эгшиг авиалбарын хүрээнд)” өгүүлэлд бичсэн Б. Номингийн шүүмж (1)
2026-03-13
МУИС-ийн Утга, зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Номингийн бичсэн шүүмжтэй танилцана уу.
Шинэ
2025-05-04
МУИС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн ЭШХ-д д оюутан судлаач Ц.Намууны хэлэлцүүлсэн илтгэл тэргүүллээ.
2025-05-04
Судалгааны үр дүнгээ амжилттай хэлэлцүүлж, бусдыгаа хошуучилсан Ц.Намуун болон удирдагч багш Б.Батчимэг нартаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Шинэ
МУИС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний хурал"-ыг ОЮУТАН СУДЛААЧИД тэргүүллээ.
Шинэ
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс хэрэгжүүлдэг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 сарын 8-ны өдөр АМТ-ийн байранд амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ
Оюутан судлаачдын эрдэм шинжилгээний хурал болно.
Шинэ
ЭШХ
Шинэ
"Оюутан судлаач" хөтөлбөрийн Эрдэм шинжилгээний хурал боллоо.
Шинэ
Шинэ
Эрдэм шинжилгээний хурал
Шинэ
Эрдэм шинжилгээний хурал
Шинэ
Эрдэм шинжилгээний хурал
Шинэ
2020-03-09
"Си Ай Си Эм-ийн монголч эрдэмтэд монгол судлалд оруулсан хувь нэмэр" ЭШХ-2017
2020-03-09
Эрдэм шинжилгээний хурал
Шинэ
Эрдэм шинжилгээний хурал
