Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн бичсэн ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ

ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ

Өгүүлэл бичсэн: Ч. Өнөрзаяа (МУИС, ШУС, МХУЗ-ын боловсрол хөтөлбөр II)

Шүүмж бичсэн: Ё. Адъяалхам (МУИС, ШУС, НУС, Археологи, Антропологи III)

 

  1. Товч агуулга: Тус судалгааны үр дүнд манж толь бичиг нь өнөөгийн зарим монгол толь бичигт нөлөөлснийг хэлний баримтаар нотлон харуулав.
  2. Удиртгал хэсэг: “....Жүрчин угсаатан шинэ улсын байгуулахдаа улсын нэрээ Манж Чин гүрэн болгож, өөрсдийн хэрэглэж байсан бичгээ монголчуудын бичиг үсгээр сольж хэрэглэсэн юм.”

Хэдэн онд, ямар улс байгуулсан бэ?

Манж Чин гүрнээс өмнө ямар улс байсан бэ?

1599 онд Манжийн анхны тулгар төрийг байгуулсан Нурхачи баатар Эрдэнэ багш, Гагай заргач нарт зарлиг буулган албан ёсоор монгол бичгийг авч, өөрсдийн хэлээ тэмдэглэсэн. Анх авч хэрэглэхдээ огт өөрчлөлгүй, монгол бичгийн цагаан толгойг яг тэр хэвээр нь авч хэрэглэсэн байдаг.

Гэвч үндсээр нь солиогүй буюу албан бичгийн харилцаанд жүрчин хэл оршиж байсан ч бодит амьдрал дээр бараг мартагдсан байж (МУИС-ийн дэд профессор, доктор, манжич Э.Мөнх-Учрал)

Цаашид анхаарах: Үгийн сонголтон дээр анхаарах

  1. Судалгааны эх хэрэглэгдэхүүн:
  • “...Тус барлалд цахар найман хошууны аман аялгуугаар тухайн тухайн үеийн монгол хэлний суурь аялгуу болгон, үндсэн долоон эгшгийг ялгаж бусад олон монгол хошууны нутгийн аялгууны үгсийг оруулан зохиожээ”.
  • Зүйлчилсэн толь бичиг нь ерөнхий ойлголтын хүрээнд зүйл хувааж толгойлдог бол харин орчин ацгийн толь нь цагаан толгойн үсгийн дараалалд оруулж, хэрэглэгдэх хялбар, салаа утгыг нэг дор харах боломжтойгоор ялгаатай байдаг байна.
  1. Харьцуулан ангилсан үг: “...тус толь дахь “Хөгжмийн товчоо”-ны сонгон авсан 623 үгийг “Хорин нэгт” тайлбар тольтой харьцуулан ялгаатай байдлаар нь ангилахад дараах байдалтай байна. Үүнд:

Энэ хэсэгт хүснэгтээр ангилсан байсан ба сонгон авсан 623 үгийг ямар үндэслэлээр сонгон авсан эсэх тодорхойгүй ба энэ нь уншигч судлаачдад, өөрийн санааг бүрэн гаргахын тулд эсрэгчилсэн үгийг судлаач Өнөрзаяа өөрийн үнэлэмжээр сонгосон мэт санагдуулж байна.

 

Тийм

Үгүй

Шинэ судлаачдад тохиромжтой эсэх

 

  •  

Цаашид дэлгэрүүлэх боломжит сэдэв болох нь

  •  

 

Уг зүгийн судалгааны эхлэл болох нь

  • Бүхлээрээ биш, хэсэгчлэнгээр

 

Эшлэгдэх шаардлага хангасан эсэх

 

  •  

Эрдэм шинжилгээний хэрэгцээ

  •  

 

 

Товч агуулга

Тус судалгааны үр дүнд манж толь бичиг нь өнөөгийн зарим монгол толь бичигт нөлөөлснийг хэлний баримтаар нотлон харуулав.

 

Өнөөгийн зарим монгол толь бичигт-Магадгүй судлаач товч агуулгыг судалгааны эхэнд бичсэн байх, нөгөөтэйгүүр дан ганц “Хорин нэгт” тайлбар толь төдийгүй, өөр толь ч мөн ашиглах зорилготой байсан байж болох юм.

Дүгнэлт:

Зорилго

Монгол-манж хадмал толийн орчуулгыг үгийн сангийн хувьд харьцуулж, манж толь, бичиг нь монгол толийн харилцаа холбоог тодруулан үгийн оновчтой сонголт, өнөөгийн монгол хэлний толь бичигт уламжлагдсан эсэх зэргийг...

Манж толь нь монгол толийн харилцаа холбоог тодруулан- өөр ямар монгол толиуд манж толь дээр суурилсан бэ, уг судалгаан дээр энэ талаар дурдаагүй

 

Дүгнэлт:

            Уг судалгааг хийсэн чанарлаг байдалын үнэлэлт зарим тохиолдолд тааруу бөгөөд, өөрийн үзэмжин дээр тулгуурлан бичсэн байдал анзаарагдах ба харьцуулсан болон ангилсан хүснэгт, график хэтэрхий ойлгомжгүй буюу хоёр толь бичгийн үгийн сангийн зөрүүтэй байдлыг нотлон харуулсан баримтыг хавсаргах шаардлагатай байсан эсвэл өөр эх сурвалжаас авсан бол зохиогчийг дурдах шаардлагатай. Гэвч судлаач Өнөрзаяа өөрөө уг графикийг хийсэн. Дараагийн шинэ судлаачид уг судалгааг ишлэн, нэмж үйлдхэд хангалтгүй бөгөөд бүх харьцуулалтыг шинээр хийх шаардлага үүснэ.

            Өөр нэгэн сайшаалтай зүйл нь судлаач Өнөрзаяа судалгааны бүтцийн хувьд алдаа гаргаагүй ба, хэл уран зохиол, найруулга, түүнчлэн, тодорхой нэр бүхий хүний үйлдсэн сурвалж дээр дүгнэлт хийхдээ тухайн судлаачийн намтарчилсан байдал зэргийг оруулсан нь залуу судлаачийн хувьд нэн сайшаалтай байлаа. Гэвч үүнийхээ эх сурвалжийг дурдсан хэдий ч ном зүйд уг материал байхгүй байгаа нь дам ишлэлт юм болов уу? гэсэн бодлыг өгнө. Гэхдээ дам ишлэлт авсан ч эх сурвалж дээр дурьдах.

Цаашид анхаарах: Судлагдсан байдал болон судалгааны эх хэрэглэгдэхүүн хэсгүүд тусдаа хэсгүүд хэдий ч эдгээрт бичигдсэн буй мэдээлэл, нэг утга санааг өөр өөр бичиглэлээр бичигдсэн мэт агуулгатай байна.

 

Ном зүй: Өнөрзаяа, Ч. (2025). “Пүрэв гүнгийн орчуулсан “Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгний толь бичиг”-ийн “Хөгжмийн  зүйл”-ийг “Хорин нэгт”-ийн тайлбар тольтой харьцуулах нь” Эрдмийн хэлхээ 2025