ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.05.15

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дахь хичээлийн жилийн арван хоёр дахь Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 5 сарын 10-ны лхагва гаргийн 14:00-19:00 цагт АМТ-д амжилттай боллоо.

            Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Шинжлэх Ухааны Академийн, Хэл зохиолын хүрээлэнгийн, Хэрэглээний хэл шинжлэлийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн, Уран зохиолын тэнхимийн багш доктор (Ph.D) Г.Батсуурь, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн, Ази судлалын тэнхимийн багш доктор (Ph.D) Б.Аззаяа нар хүрэлцэн ирж шүүн тунгаалаа. 

            Хурлын нэгдүгээр хэсэгт 6 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэн бол хоёрдугаар хэсэгт 5 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. Тэргүүн байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн IV түвшний оюутан П.Буянцогт “Монголын нууц товчоо”-н дахь “ber” сул үг болон “-ber” нөхцөлийн эндүүрлийн тодруулах нь” сэдвээр, дэд байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Ази судлалын тэнхимийн III түвшний оюутан Б.Бархассүрэн “Турк хэлний А1 түвшний анхлан суралцагчдын дуудлагыг туршилт, авиа зүйн аргаар судлах нь” (Эгшиг авианы жишээгээр) сэдвээр, гутгаар байрыг Монгол Улсын Их Сургуулийн, УБС-ийн ТСДЗСЗ-ийн II түвшний оюутан Ц.Намуун “Бунхант булшнаас илэрсэн шавжийн эд эрхтний хэсгүүд Монголын археологийн судалгаанд шинэ мэдээлэл бий болгох нь” сэдвээр, тусгай байрыг Монгол Улсын Их Сургуулийн, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн III  түвшний оюутан Э.Доржсүрэн “Н.Бадамжавын “Дайсику” роман дахь домог зүйн өгүүлэмж” сэдвээр тус тус шалгарлаа.

            Хуралд хүрэлцэн ирсэн эрхэм шүүгч нартаа болон оюутнууддаа их баярлалаа.