Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд судалгааныхаа ажлын үр дүнг "Эрдмийн хэлхээ" эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сэтгүүлийн 14 дугаар хэвлэгдэн гарсан.
Энэ 2025-2026 оны хичээлийн жилийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд "Эрдмийн хэлхээ" эрдэм шинжилгээний бичгийн Боть 14-т хэвлэгдсэн өгүүллүүдийг сонгон авч, шүүмж бичиж, түүнээ танилцуулж байгаа талаар бид мэдээлсэн.
2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гарагт оюутан судлаач Ч. Өнөрзаяа, Н.Бямбажаргал, Б. Лхагвачимэг нарыг шүүмжээ танилцуулсны дараа АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь эрдэм шинжилгээний өгүүллийн шүүмж бичих хийгээд судалгааны ажлын сэдэв сонгох талаар зөвлөгөө өгснийг бичлэгээс үзнэ үү.
