Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг оюутан судлаачид оролцож, эрдэм шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлснээс МХУЗ-ын III ангийн оюутан, оюутан судлаач 3. Хишигбаяр “Монгол хэлэнд давтамж өндөр гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан богино эгшиг авиалбарын хүрээнд)" сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН БАЙР, МХУЗ-ын IV ангийн оюутан, оюутан судлаач Ц.Сувд-Эрдэнэ “Монгол хэлний үйл үгийн утгын өргөслийг судлах нь (“ор-“ үйл үгийн жишээн дээр)" сэдэвт илтгэлээр ДЭД БАЙР тус тус эзэллээ.
ДэлгэрэнгүйАнтоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-өөс 2025 оны модон могой жилийн ‘Монгол соёл’ цагаан сарын золголтыг оюутан судлаачдынхаа дунд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭрхэм Оюутан судлаач Та бүхнийг “МОНГОЛ СОЁЛ” үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйЭРХЭМ ТА БҮХЭНД ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!
ДэлгэрэнгүйМУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И. Даваадорж 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-ийн “Оюутан судлаач” хөтөлбөрт уригдан ирж, “Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг шинжлэн үзэх нь” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийнхээ бүтэц, бичиглэлийн задлан шинжилгээнд тулгуурлан судалгаагаа танилцууллаа. Тус өгүүлэл нь АМТ-ийн Оюуны хэлхээ // Spiritual Strings эрдэм шинжилгээний бичгийн 2023 оны I (24) боть (77-88 тал)-д хэвлэгдсэн өгүүлэл болно.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн дугаарт МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.ДАВААДОРЖ багш уригдаж, "Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг задлан шинжлэх нь" өгүүллийн бүтэц, бичлэгийн задлан шинжлэл сэдвээр оюутан судлаачдад лекц уншина.
ДэлгэрэнгүйConference on "The tale of a friendship. Matteo Ricci and Paul Xu Guangqi and the birthday of a Chinese Christianity"
ДэлгэрэнгүйМУИС-ийн Нүүдэлчдийн Археологийн Хүрээлэнгийн ЭША ГАНБОЛДЫН ЭНХБАЯР “Монгол дахь Пазырыкийн соёлын уналгын адууны тоног хэрэгсэл” өгүүллийн бүтэц, бичлэгийн задлан шинжлэл сэдвээр оюутан судлаачдад лекц уншлаа.
ДэлгэрэнгүйЭрхэм Та бүхнийг МУИС-ИЙН НҮҮДЭЛЧДИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Г. ЭНХБАЯРЫН “ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН УНАЛГЫН АДУУНЫ ТОНОГ ХЭРЭГСЛИЙН СУДАЛГАА” өгүүллийн бүтэц ба бичлэгийн задлан шинжилгээ сэдэвт лекц ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэзээ: 2025 оны 2 дугаар сарын 12-ны лхагва гаргийн 18:00-20:00 цаг Хаана: Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд
Дэлгэрэнгүй"Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, судалгааны ажлаа хийж байгаа оюутан судлаачид шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 4 багт хуваагдсан оюутан судлаачид баярын мэндчилгээ дэвшүүлснээс гадна хөгжөөнт тоглоом тоглууллаа.
ДэлгэрэнгүйАМТ-ийн урилгаар На.Сүхбаатар багш 2014 оны 11 сарын 26-ны өдөр хүрэлцэн ирж, “Ойрад Монголын түүх, соёлын судалгааны төлөв байдал ” сэдвээр лекц уншиж байсан бол, 10 жилийн дараа ахин уригдаж, судалгааны ажлын анхны алхмаа хийж буй оюутан судлаачдын зайлшгүй мэдвэл зохих чухал асуудлуудаар лекц уншлаа.
Дэлгэрэнгүйэрхэм хүндэт та бүхнийг оюутан судлаачдын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйАнтоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны дугаарт Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын хэлтэсийн ахлах сэргээн засварлагч Болормаагийн БАТЧИМЭГ уригдаж, "МОНГОЛ ДАХЬ СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААН БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдвээр оюутан судлаачдад лекц уншлаа.
ДэлгэрэнгүйОюутан судлаачид судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулгаа хийнэ.
Дэлгэрэнгүй