Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс хэрэгжүүлж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилд хамрагдсан III курсийн оюутнууд судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулгыг хийнэ. Танилцуулгын үеэр оюутнууд судалгааны ажлынхаа сэдэв, үндэслэл, зорилго, зорилт, ач холбогдол, эх сурвалж, хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын бүтэц болон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө 10-15 минутад танилцуулна.
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, 18:00–21:00 цагт
Хаана: Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд
Оюутан судлаачдынхаа судалгааны ажилд амжилт хүсье!
