2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн «Оюутан судлаач-2026» тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан судлаачид судалгааны ажлынхаа сэдэв, зорилго, төлөвлөгөөг танилцууллаа.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутан судлаачид, тэдний судалгааны сэдэв, удирдагч багш нарын мэдээллийг танилцуулъя. Үүнд:
1. Г. Хүрэлчулуун /МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи хөтөлбөр/
Сэдэв: Хүйсийн шилжилт хийж буй трансжендер (транссексуал) хүмүүсийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг ойлгохуй- Этнограф судалгаа
Удирдагч багш: Ц.Цэцэгжаргал /МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор/
2. О. Амин-Эрдэнэ /МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн I курсийн оюутан/
Сэдэв: Од эрхсийн домог дахь эмэгтэйчүүдийн дүр
Удирдагч багш: Г. Нандинбилиг /МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор/
3. Ё. Адъяалхам /МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Археологи хөтөлбөрийн IV курсийн оюутан/
Сэдэв: Хүрлийн үеийн соёлуудын нийлэгжилтийг газар зүйн мэдээллийн системийн оролцоотой мэдэх боломж
Удирдагч багш: Ч. Амартүвшин /МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор/
4. Г. Лхагвацогзол /МУБИС, Багшийн сургууль, Багш, бага боловсрол хөтөлбөр, III курсийн оюутан/
Сэдэв: Хүүхдийн шүлгийн үгийн сангийн бүрэлдэхүүн, онцлог: О. Сундуйн шүлгийн жишээгээр
Удирдагч багш: Т. Батбямба /МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор (Ph.D)/
5. Б. Ариунболор /МУБИС, Багшийн сургууль, Багш, бага боловсрол хөтөлбөр, I курсийн оюутан/
Сэдэв: МОНГОЛЫН ТҮҮХИЙН ДУНДАД ҮЕИЙН СУРВАЛЖУУДАД ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДРИЙН ЭРГЭЛЗЭЭ БА ЗУН ТӨРСӨНГ БАТЛАХ НЬ
Удирдагч багш: Л. Санчир /МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор (Ph.D)/
6. Г. Азбуян /МУБИС, Багшийн сургууль, Багш, бага боловсрол хөтөлбөр, II курсийн оюутан/
Сэдэв: Ж.Дашдондогийн хүүхдийн шүлгийн үгийн сангийн онцлог: «Жаахан Дулмаа» түүврийн жишээгээр
Удирдагч багш: Т. Батбямба /МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор (Ph.D)/


















