card
ОЮУТАН СУДЛААЧИД ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ. /1/

ОЮУТАН СУДЛААЧИД ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ. /1/

Тайлангийн хэлэлцүүлэгт оролцож, асуулт асуун ярилцаж, санал, зөвлөгөөгөө бичгээр болон амаар өгсөн Х. Гэндэнпил болон оюутнууддаа талархлаа илэрхийлж, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Дэлгэрэнгүй

"ОЮУНЫ ХЭЛХЭЭ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛСЭН ЗОХИОГЧ НАРЫН АНХААРАЛД

Сэтгүүл товлогдсон хугацаандаа, 5 дугаар сарын 15-20-ны хооронд хэвлэгдэж гарна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн бичсэн ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ

Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн бичсэн ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ" өгүүлэлд бичсэн Ё. Адъяалхамын шүүмж

Уг судалгааг хийсэн чанарлаг байдалын үнэлэлт зарим тохиолдолд тааруу бөгөөд, өөрийн үзэмжин дээр тулгуурлан бичсэн байдал анзаарагдах ба харьцуулсан болон ангилсан хүснэгт, график хэтэрхий ойлгомжгүй буюу хоёр толь бичгийн үгийн сангийн зөрүүтэй байдлыг нотлон харуулсан баримтыг хавсаргах шаардлагатай байсан эсвэл өөр эх сурвалжаас авсан бол зохиогчийг дурдах шаардлагатай. Гэвч судлаач Өнөрзаяа өөрөө уг графикийг хийсэн. Дараагийн шинэ судлаачид уг судалгааг ишлэн, нэмж үйлдхэд хангалтгүй бөгөөд бүх харьцуулалтыг шинээр хийх шаардлага үүснэ.

Дэлгэрэнгүй
“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙНХНИЙ СПОРТЫН 3 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙНХНИЙ СПОРТЫН 3 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

3 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр "Номт" баг "ТЭРГҮҮН БАЙР", "Гэсэр" баг "ДЭД БАЯР", "Дайчид" баг "ГУТГААР БАЙР", "Ялалт" баг "ДӨТГӨӨР БАЙР" эзэлж, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнууллаа.

Дэлгэрэнгүй
2025 - 2026 ОНЫ  ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН  ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛНО.

2025 - 2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛНО.

“ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байгаа оюутнууд судалгааныхаа ажлын ерөнхий тайланг ППТ -ээр үзүүлж, 10-15 минутад танилцуулна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмж

Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмж

Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь тодорхой ач холбогдолтой, онолын үндэслэлтэй сайн судалгаа болжээ. Энэхүү судалгаа нь баримт мэдээлэл, онол, арга зүйн хувьд ололттой тал их байсан ч зарим нэг хэл найруулга, бүтэц загвар дээр дахин анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ү. Солонгын “Алчуур гэх үгийн тархац ба авианы хувьсал” сэдэвт өгүүлэлд бичсэн С. Цэлмүүний шүүмж

Оюутан судлаач Ү. Солонгын “Алчуур гэх үгийн тархац ба авианы хувьсал” сэдэвт өгүүлэлд бичсэн С. Цэлмүүний шүүмж

Өвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.

Дэлгэрэнгүй
“СПОРТ ӨДӨРЛӨГ” -ИЙН УДИРДАМЖ

“СПОРТ ӨДӨРЛӨГ” -ИЙН УДИРДАМЖ

Багууд урьдчилан бүртгүүлнэ Бүртгэлийн хугацаа: 2026. 04. 08 -ны 18:00 цаг хүртэл Холбоо барих: Антоон Мостаэрт Төв фэйсбүүк хаяг Бүртгүүлэх линк: https://forms.gle/HfBUoSwafQscpPue9

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ц. Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд өгсөн М.Адъяасүрэнгийн шүүмж (№13)

Оюутан судлаач Ц. Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд өгсөн М.Адъяасүрэнгийн шүүмж (№13)

ус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмжийг доор бичлэгээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж (11)

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж (11)

Антоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)

Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)

< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал. 

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Б. Мөнхжиний “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба  түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүлэлд бичсэн Н.Бямбажаргалын шүүмж (10)

Оюутан судлаач Б. Мөнхжиний “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүлэлд бичсэн Н.Бямбажаргалын шүүмж (10)

Б. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ.

Дэлгэрэнгүй
ШУА-ИЙН ХЗХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О. ШИНЭБАЯР   “ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

ШУА-ИЙН ХЗХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О. ШИНЭБАЯР  “ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

О. Шинэбаяр доктор тус лекцийг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд: Хэлний нэгжүүдийн хоёрдмол утгыг сэтгэц хэл шинжлэл, үүсгүүр хэл шинжлэл, компьютер хэл шинжлэлийн талаас утга, үүрэгтэй холбон судлах нь онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. Мөн туршилт авиа зүйн аргаар ч үүнийг шинжлэн загварчилж сургуулийн хэлзүй, судалгааны эргэлтэд оруулах нь албан хэрэг, хуулийн төсөл боловсруулах явцад эргэлзээт буюу тодорхойгүй утга, мэдээлэл гарахаас сэргийлэх сайн талтай. Хэлний бүх нэгжид олон утгын тогтолцоо бий. Олон утга гэж ерөнхийд нэрлэж байгаагийн учир салаа, олон, хоёрдмол, ижил, нэмэлт, хамсал, утгын хүрээг багтааж байгаад оршиж байна. Өгүүлбэрийн гишүүдийн байрлалын инвариант загвар, түүний хэлэхүйд илрэх, олон хувилбарыг гаргаж зөв оновчтой тодорхойлох дорвитой судалгаа үгүйлэгдэж байна. Ийм үзэгдлийн шинжлэхдээ сан бүрдүүлж агуулга, хэлбэр, тоо болон чанарын  судалгаа хийх нь үр дүнтэй. Судалгааны үр дүн болсон загварчлал, тогтолцоо, хэв шинжийг магадлан шинжлэхүй, хууль шүүх,  албан хэргийн найруулга, сургалтад хэрэглэж болох юм.

Дэлгэрэнгүй
ОЮУТАН СУДЛААЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

ОЮУТАН СУДЛААЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

"ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаач оюутан Та бүхнийг спорт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй