Танилцах үдэшлэг боллоо.

"Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудыг хооронд нь танилцуулах, нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой танилцах үдэшлэгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулллаа.

Арга хэмжээний үеэр багууд мэндчилгээгээ дэвшүүлэн, бие биетэйгээ танилцаж, хөгжөөнт тоглоом тоглож, найрсаг, халуун дулаан уур амьсгал бүрдүүллээ.

Энэхүү үдэшлэг нь оюутан судлаачдад бие биетэйгээ танилцах, нөхөрлөлийн холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих боломж олгосон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Танилцах үдэшлэг оролцогчдын дурсамж, баяр хөөрөөр дүүрэн үргэлжилж, 21:00 цагт амжилттай өндөрлөв.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон багууддаа болон амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье.