2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн «Оюутан судлаач-2026» тэтгэлэгт хөтөлбөрийн IV курсийн оюутнууд судалгааны ажил болон төлөвлөгөөгөө танилцуулав. Оюутан судлаачид, тэдний сэдэв, удирдагч багш нар:
1. М.Намунбайгал (МУИС, Утга зохиол судлал, IV түвшин)
Сэдэв: Төлөвшлийн (coming of age) сэдэвт монгол киноны өгүүлэмж, хам сэдвийг задлан шинжлэх нь. (С.Бямбын «Алсын удирдлага» (2013), П.Лхагвадуламын «Сэр сэр салхи» (2023), П.Золжаргалын «Баавгай болохсон» (2023) киноны жишээгээр)
Удирдагч багш: И.Даваадорж (МУИС, УЗУСТ-ийн багш, MA)
2. Н.Наранбаатар (МУИС, Социологи, IV түвшин)
Сэдэв: Стигматизацийн залгамж шинж: «орк» гэх шошголлын харилцааны жишээн дээр
Удирдагч багш: доктор, дэд профессор Т.Баярцэцэг (МУИС, СНАТ)
3. Б.Шүрэнцэцэг (МУИС, Антропологи, археологи, хүн ам зүйн тэнхим, Археологи хөтөлбөр, III түвшин)
Сэдэв: Өмнөд Хүннүгийн түүхийг нягтлах нь: язгууртны нэгэн тамга
Удирдагч багш: Э.Мижиддорж (МУИС, Антропологи, археологи, хүн ам зүйн тэнхимийн ахлах багш)
4. Д.Намжилдорж (МУБИС, Монгол хэл, уран зохиолын багшийн анги, IV курс)
Сэдэв: Цэнгүнжав, Чингүнжав нарын түүхэн дуу болон нэрний асуудалд
Удирдагч багш нар: Р.Чүлтэмсүрэн, П.Яньдий (МУБИС, Утга зохиолын тэнхимийн багш нар)






















