“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаачид судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулга болон төлөвлөгөөгөө танилцууллаа.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс хэрэгжүүлдэг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2025–2026 оны хичээлийн жилд хамрагдаж, “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлсэн 18 оюутнаас найм нь энэ хичээлийн жилд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

Тэд 2026 оны 10 дугаар сарын 21-ний лхагва гарагт судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулга болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Энэ удаагийн танилцуулгад дараах оюутнууд оролцов. Үүнд:

1. Н. Бямбажаргал — ЕБС-ийн уран зохиол хичээлийн хөтөлбөрийн мэдрэх, тусган хүлээн авах чадварыг SEE сургалттай уялдуулах нь.

Удирдагч багш: И. Даваадорж, МУИС-ийн УЗУСТ-ийн багш.

2. Б. Золбоо — Монгол үлгэр дэх шидэт туслагчийн дүр, өгүүлэмж.

Удирдагч багш: И. Даваадорж, МУИС-ийн УЗУСТ-ийн багш.

3. Б. Лхагвачимэг — С. Чойсүрэнгийн хайлсан туульсын аман хэвшилт шүлгийн тогтолцоо.

Удирдагч багш: И. Даваадорж, МУИС-ийн УЗУСТ-ийн багш.

4. Ч. Өнөрзаяа — “Хуа и юй” толь бичгийн нэмэлт дэвтрүүд дэх цаг улирлын аймгийн үгийн санг харьцуулах нь.

Удирдагч багш: М. Жавхлан (дэд профессор, Ph.D.), МУИС-ийн МХХШТ-ийн багш.

5. Ш. Ундрах-Эрдэнэ — Гүюг хааны гадаад бодлого VII Загалмайтны аян дайнтай холбогдох нь (1246–1248 оны Монгол–Европын дипломат харилцааны хүрээнд).

Удирдагч багш: Г. Батболд (Ph.D.), ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн багш.

Судалгааны ажлын ерөнхий танилцуулга нь уг хөтөлбөрт шинээр хамрагдаж буй оюутнуудад үе тэнгийн судлаачдын судалгааны туршлагаас суралцах, судалгааны ажлын явц, төлөвлөгөөтэй танилцах, цаашдын судалгаагаа амжилттай гүйцэтгэхэд ач холбогдолтой ажил юм. Тус ажиллагаанд 38 оюутан хамрагдсан бөгөөд уг үйл ажиллагаа 21:00 цагт өндөрлөв.