“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан судлаачид судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулга болон төлөвлөгөөгөө танилцууллаа.

2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн «Оюутан судлаач-2026» тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан судлаачид судалгааны ажлынхаа сэдэв, зорилго, төлөвлөгөөг танилцууллаа.

Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутан судлаачид, тэдний судалгааны сэдэв, удирдагч багш нарын мэдээллийг танилцуулбал:

1. Э.Наранханд (СУИС, КТМУС, III түвшин)

Сэдэв: Монголын яруу найраг, Японы хайку болон хиймэл оюунаар бүтээсэн бүтээлийн харьцуулсан судалгаа

Удирдагч багш: Л.Долгоржав (доктор (Ph.D), дэд профессор)

2. А.Туул (МУБИС, МХУЗ, III курс)

Сэдэв: Цоодолын Хулангийн анимусын илрэл

Удирдагч багш: П.Яньдий (доктор (Ph.D))

3. Н.Баасандорж (Археологи хөтөлбөр, III түвшин)

Сэдэв: Аргалийн толгойн сийлбэртэй чулуун эдлэлийг нягтлан үзэх нь

Удирдагч багш: Ч.Амартүвшин (доктор (Ph.D), дэд профессор)

4. А.Ариана

Сэдэв: Ц.Түмэнбаяр зохиолчийн өгүүллэгүүд дэх эмэгтэй дүрийн сэтгэл зүйг хам сэдвийн хүрээнд задлан шинжлэх нь

Удирдагч багш: Г.Нарантунгалаг (доктор (Ph.D), дэд профессор)

5. Б.Тэмүүлэн (МУИС, Антропологи хөтөлбөр, III түвшин)

Сэдэв: Монгол угсаатны ижилсэл бэлгэдэл зүйгээр илрэх нь: Зүйр үгийн жишээгээр

Удирдагч багш: С.Бямбадорж (МУИС-ийн ААХАЗ-ын тэнхимийн ахлах багш).

6. А.Мөнхзаяа (МУБИС, НХУС, МХУЗБ, III курс)

Сэдэв: Улаанбаатар хотын тухай шүлгүүд дэх хайрлахуй ба үл таашаахуйн зөрчил

Удирдагч багш: П.Яньдий (доктор (Ph.D))

7. О.Намуунзаяа (МУБИС, НХУС, МХУЗБ, III курс)

Сэдэв: «Тунгалаг тамир», «Цагаагчин гахай жил» роман дахь Богд хааны дүрийг харьцуулах нь

Удирдагч багш: Т.Мөнхнаран (доктор (Ph.D))

8. М.Хоролгарав (МУИС, БМХУЗБ, III түвшин)

Сэдэв: Зарим түүхэн үгийн утгыг тодруулах нь (yarin, jontug зэрэг үгийн жишээн дээр)

Удирдагч багш: О.Дэмчигмаа (доктор (Ph.D), дэд профессор)

9. Ж.Орлогод (МХУЗ, III түвшин)

Сэдэв: Монгол хэлний ditransitive үйл үгийг судлах нь

Удирдагч багш: Ж.Ганбаатар (доктор (Ph.D), дэд профессор)

10. М.Хонгорзул (Монгол хэл, хэл шинжлэлийн III түвшин)

Сэдэв: Байгалийн үзэгдлийн зарим нэрийг сурвалжаас тодруулах нь (хий-салхи, цас-бороо, хур-тундас)

Удирдагч багш: О.Дэмчигмаа (доктор (Ph.D), дэд профессор)

11. О.Цээмэгмар (МХХШ-ийн III түвшин)

Сэдэв: «Толгой»-д холбогдох үгсийг цуваа цагийн үүднээс судлах нь (эх, орой, тэргүүн, тархи)

Удирдагч багш: О.Дэмчигмаа (доктор (Ph.D), дэд профессор)

Уг үйл ажиллагаа 21:30-д өндөрлөлөө.