Танилцуулгын үеэр оюутнууд судалгааны ажлынхаа сэдэв, үндэслэл, зорилго, зорилт, ач холбогдол, эх сурвалж, хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын бүтэц болон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө 10-15 минутад танилцуулна.
ДэлгэрэнгүйСудалгааны ажлын ерөнхий танилцуулга нь уг хөтөлбөрт шинээр хамрагдаж буй оюутнуудад үе тэнгийн судлаачдын судалгааны туршлагаас суралцах, судалгааны ажлын явц, төлөвлөгөөтэй танилцах, цаашдын судалгаагаа амжилттай гүйцэтгэхэд ач холбогдолтой ажил юм.
ДэлгэрэнгүйИлтгэлүүдийг 1. Цаг барих, 2. Сэдвийг зөв томьёолсон эсэх, 3.Судалгааны ажлын зорилгоо хангасан эсэх, 4. Судалгааны ажлын шинэлэг тал, 5. Судалгааны ажлын ач холбогдол, 6. Илтгэх ур чадвар, 7. ППТ /20 слайдад багтаах/, 8. Зөв бичих дүрэм гэсэн 8 үзүүлэлтээр 1-5 оноогоор дүгнэж, салбар тус бүрээс нэг, нэг илтгэгчийн шалгарууллаа.
ДэлгэрэнгүйЭрхэм хүндэт Удирдагч багш таныг Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй2026 оны 4 сарын 29 Лхагва гараг 15.00- 20.00 цаг
ДэлгэрэнгүйУг судалгааг хийсэн чанарлаг байдалын үнэлэлт зарим тохиолдолд тааруу бөгөөд, өөрийн үзэмжин дээр тулгуурлан бичсэн байдал анзаарагдах ба харьцуулсан болон ангилсан хүснэгт, график хэтэрхий ойлгомжгүй буюу хоёр толь бичгийн үгийн сангийн зөрүүтэй байдлыг нотлон харуулсан баримтыг хавсаргах шаардлагатай байсан эсвэл өөр эх сурвалжаас авсан бол зохиогчийг дурдах шаардлагатай. Гэвч судлаач Өнөрзаяа өөрөө уг графикийг хийсэн. Дараагийн шинэ судлаачид уг судалгааг ишлэн, нэмж үйлдхэд хангалтгүй бөгөөд бүх харьцуулалтыг шинээр хийх шаардлага үүснэ.
ДэлгэрэнгүйОюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь тодорхой ач холбогдолтой, онолын үндэслэлтэй сайн судалгаа болжээ. Энэхүү судалгаа нь баримт мэдээлэл, онол, арга зүйн хувьд ололттой тал их байсан ч зарим нэг хэл найруулга, бүтэц загвар дээр дахин анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.
ДэлгэрэнгүйӨвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.
Дэлгэрэнгүйус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.
ДэлгэрэнгүйОюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмжийг доор бичлэгээс үзнэ үү.
Дэлгэрэнгүй2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гарагт оюутан судлаач Ч. Өнөрзаяа, Н.Бямбажаргал, Б. Лхагвачимэг нарыг шүүмжээ танилцуулсны дараа АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. ЦэцэгдарьэЭрдэм шинжилгээний өгүүллийн шүүмж бичсэн байдал болоод, судалгааны ажлын сэдэв сонгох талаар зөвлөгөө өгсөн.
ДэлгэрэнгүйАнтоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал.
ДэлгэрэнгүйБ. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ.
Дэлгэрэнгүй















