"Залуу монгол судлаач" эрдэм шинжилгээний хурал боллоо
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн санаачлан хэрэгжүүлдэг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Залуу монгол судлаач” эрдэм шинжилгээний хурал 2021 оны 10-р сарын 9-ний өдөр амжилттай боллоо. Хуралд оролцогчид танхим болон цахим хосолсон байдлаар оролцлоо.
Хурлыг нээж Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Захирал Мпуту Нганду Симон үг хэлж, үе үеийн Оюутан судлаачдад амжилт хүслээ. “Оюутан судлаач” хөтөлбөрийн төгсөгчид болох МУИС, ШУА-ийн ХЗХ болон ТУЗХ, НСИСОУХ, Истанбулын Их сургууль, Осакагийн Их Сургуулийн судлаачид монгол хэл, уран зохиол, антропологи, археологи, түүхийн чиглэлийн 9 илтгэл хэлэлцүүлэв.
Үдээс өмнөх хурлын даргаар МУИС-ийн докторант М.Пагмадулам, үдээс хойших хурлыг НСИСОУХ-ын ЭША Г.Зулбаатар даргалав. Хурлын үеэр хоёр удаа хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнүүлсэн бөгөөд ЭШХ-ыг хааж АМТ-ийн захирал Мпуту Нганду Симон үг хэлж, Фр. Жастин Лукусагийн хамт оролцогчдод гарын бэлэг гардууллаа.
“Залуу монгол судлаач” эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач, үе үеийн төгсөгчдөдөө гүн талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.