"Оюутан судлаач" ЭШХ-2019
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 9 дэх жилдээ зохион байгуулсан Оюутан судлаач тэтгэлэгт хөтөлбөрийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2019.05.15-ны Лхагва гарагт 14:00-20:30 цагийн хооронд болов. Хурлын шүүгчээр МУИС, Археологи-Антропологийн тэнхимийн багш, профессор Д.Түмэн, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор Д.Цэвээндорж, АМТөвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Алтантуяа нар ажиллаа.Уг хуралд Д.Оюунаа "Хуучин үг хэллэгийн утга гарлын судалгаа (МУЗД 1-50 ботийн жишээн дээр)", Д.Мөнхтамир-Хил дамнасан угсаатны талаарх Монгол улсын соёлын гадаад бодлого, Х.Энхмаа "Утга зохиолын мэргэжлийн сонин, сэтгүүлүүд дэх Д.Нацагдорж судлал ("Утга зохиол урлаг" сонин "Цог" сэтгүүлийн жишээн дээр)", Ө.Хосбаяр "Оршуулгын дууллыг нягтлах нь”, Б.Батчимэг "Монголчуудын уламжлалт орон зайн хэмжээст сэтгэлгээ хэлний баримтад туссан нь", И.Даваадорж "Б.Одгэрэлийн уран сайхны хэлний онцлог: Шугаман бус сэтгэлгээ", Б.Золзаяа "С.Анударын уран бүтээл дэх үзэл санаа", Э.Эрдэнэбямба "Өгэдэй хааны эдийн засгийн бодлого", Х.Загарзүсэм "Цагаан толгой" хэмээх нэршлийг монгол хэл зүйн сурвалж бичгүүдээс сурвалжилсан нь", Ц.Улаанаа “Эртний Түрэгийн язгууртны тахилын цогцолбор хонин чулуу”, О.Нандин-Эрдэнэ "Орчин цагийн монгол хэлний харь үгийн судалгаа (Улаанбаатар хотын аж ахуй нэгж, албан байгууллагын хаягийн жишээн дээр)", Х.Гэндэнпил "Мон-о-Нуголдай сурвалж дахь нэрийн тийн ялгалын зарим ажиглалт" сэдвээр тус тус амжилттай илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт МУИС, Ази судлалын тэнхим, Түрэг судлалын IV ангийн оюутан Ц.Улаанаа, дэд байрт МУБИС, НХУС, Монгол хэл, уран зохиолын IV ангийн оюутан Х.Гэндэнпил, гутгаар байрт МУИС, Археологи-Антропологийн тэнхим, Антропологийн IV ангийн оюутан Д.Мөнхтамир, МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Утга зохиол судлалын IV ангийн оюутан Б.Золзаяа нар шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн оюутан, судлаач нарт талархал илэрхийлье.