МУИС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн ЭШХ-д д оюутан судлаач Ц.Намууны хэлэлцүүлсэн илтгэл тэргүүллээ.

МУИС-ийн Нийгмийн Ухааны Салбарын Антропологи, археологийн тэнхимээс археологи, антропологи, хүн ам зүйн хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын хэлтсийн Ахлах сэргээн засварлагч Б.Батчимэг (магистр)/-ийн удирдсан Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ц.Намуун “Шавжийн судалгааг ашиглан Сарлагтайн хадны оршуулгын зан үйлийг тодруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ТЭРГҮҮН байр эзэллээ.

Ц.Намуун нь Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт 3 дахь жилдээ хамрагдаж, судалгааны ажлаа тууштай хийж байгаа оюутан судлаач юм. 

Судалгааны үр дүнгээ амжилттай хэлэлцүүлж, бусдыгаа хошуучилсан Ц.Намуун болон удирдагч багш Б.Батчимэг нартаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.