Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс хэрэгжүүлдэг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 сарын 8-ны өдөр АМТ-ийн байранд амжилттай болж өндөрлөлөө.
Тус оюутны эрдэм шинжилгээний хурлын хэл шинжлэл, утга зохиолын салбар хуралдаанд П. Лхагважаргал “Зүрхэн толт”-д “w” авиаг хэрхэн тэмдэглэснийг баримтаар тодруулах нь”, З. Анужин “Монгол хэлний -лхийл дагаврын тухай” , С. Цэлмүүн "Монгол ардын дууны авиа дуурайх, дүрс дуурайх үгсийн бүтэц, утга, хэрэглээ”, Т. Даваажаргал "ber" хэлбэрийн байр, үүрэг, утгын харьцуулсан судалгаа ( "Хөх судар" роман болон "МНТ"-ны жишээн дээр), З.Хишигбаяр “Монгол хэлэнд давтамж өндөр гадаад үгийн авиа зүйн онцлог”, Ц. Төгсбаатар “1990-ээд оны Монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж (“Хүрээ хөвгүүд” бүлгэмийн зохиолуудын жишээн дээр) Б. Номин “Монгол аман зохиол дахь ургамлын тухай оньсогын хэл, уран сайхны онцлог”сэдвээр, археологи, антропологийн салбар хуралдаанд Ц. Намуун “Археоэнтомологийн судалгааны арга зүйг нэвтрүүлэх нь”, Э. Өсөхбаяр “Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн төмөр тогооны материалын судалгаа ба сэргээн засварлалтын технологи боловсруулах нь”, Б.Буянжаргал “Археологийн малтлагаас илэрсэн модон эдлэлийн төрөл зүй ба бэхжүүлэлт хийх туршилт судалгаа”, Э. Номин-Эрдэнэ “Ховд аймгийн түрэгийн үеийн хүн чулуун хөшөөдийн зарим дүрслэлийг Говь-Алтай аймгийн хүн чулуун хөшөөдтэй харьцуулах нь” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүллээ.
Уг хурлын шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор У.Эрдэнэбат, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г.Нарантунгалаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Н.Маралмаа, Соёлын Яамны харьяа Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга, доктор (Ph.D), М. Оюунтулга нар ажиллалаа.
Илтгэгчид тус бүр 10 минутад багтаан илтгэлээ танилцуулсан бөгөөд, салбар хуралдаан бүрийн дараа асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнөлөө.
Илтгэгчдийг цаг барих, илтгэлийн хураангуй, сэдвийг зөв томьёолсон эсэх, судалгааны ажлын зорилгоо хангасан эсэх, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын ач холбогдол, илтгэх ур чадвар гэсэн 7 үзүүлэлтээр үнэлэхэд, I байранд “Археоэнтомологийн судалгааны арга зүйг нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхимийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын III курсийн оюутан Ц. Намуун (Удирдагч багш Б.Батчимэг (МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхимийн багш, магистр), II байранд “1990-ээд оны Монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж (“Хүрээ хөвгүүд” бүлгэмийн зохиолуудын жишээн дээр) сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол судлалын III курсийн оюутан Ц. Төгсбаатар (Удирдагч багш МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор Г. Нандинбилиг, III байранд “Монгол хэлэнд давтамж өндөр гадаад үгийн авиа зүйн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын II курсийн оюутан З. Хишигбаяр (Удирдагч багш ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D), Д.Уртнасан),, тусгай байранд “Археологийн малтлагаас илэрсэн модон эдлэлийн төрөл зүй ба бэхжүүлэлт хийх туршилт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхимийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын III курсийн оюутан Б. Буянжаргал (Удирдагч багш Б.Батчимэг (МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхимийн багш, магистр) нар шалгарлаа.
Оюутан судлаачдаа манлайлсан оюутнууддаа болон хуралд оролцогчдодоо, удирдагч багш нартаа, шүүгчдэдээ талархсанаа илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хурал 15:30-19:00 цагт болж өндөрлөв.
Мэдээ бичсэн: Т. Батбямба