Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 дугаар сарын 8-ны лхагва гаргийн 15:00-18:00 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн байранд болно. Тус хуралд МУИС болон МУБИС-уудад хэл шинжлэл, утга зохиол, археологи, антропологийн чиглэлээр суралцдаг II-IV курсийн 13 оюутан судлаач судалгааны ажлаа хэлэлцүүлнэ.