"Оюутан судлаач" ЭШХ-2017
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2016-2017 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 5 дугаар сарын 17-нд амжилттай боллоо. Хурлын үйл ажиллагаа 14.10 цагт эхлэв.Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУИС, МУБИС-ийн 10 оюутан илтгэл хэлэлцүүллээ. Үүнд,
1. Х. Гэндэнпил- Төрөл садны холбоотой зүйр цэцэн үгийн үнэлэмж, соёл сэтгэлгээний онцлог
2. Г. Загдцэсэм- Зайсан цолны тухай (IV-XVII зуун)
3. Б. Чимэгбаяр- Монгол, англи хэлний нийлмэл үг бүтэх онцлог
4. Д. Саруул- Олон нийтийн сүлжээнд монголчуудын шашин шүтлэгийн чиг хандлага илрэх нь (Facebook-д хийсэн ажиглалт судалгаа)
5. Б. Далайбилэг- Борохул ноёнтой холбоотой сурвалжийн мэдээг мөшгөхүй
6. Б. Бямбасүрэн- “Газар” хэмээх үг орсон хэлний нэгжийг танихуйн талаас ажиглах нь
7. П. Өлзийдаваа- Хотон нуурын дайны түүхийн зарим асуудлыг тодруулах нь
8. Г. Содбаяр- Чингис шүтлэг: Социализмын үед
9. Э. Халиун- Ил-хаант улсын нестори шүтлэгт зарим хатдын тухай
10. Б. Энхтуяа- Сэтгэлийн ертөнцийг танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс шинжлэх нь сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн Монголын түүхийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц. Цэрэндорж, мөн тус салбарын ЭША, доктор Л. Ганбат, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор О. Самбуудорж болон СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ЭША Ч. Мөнхтуул нар ажиллаж, илтгэгчдийн илтгэлийн сэдэв, хамрах хүрээ, зорилго, дүгнэлт, арга зүй, цаашид анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй шүүмжлэл өрнүүлж, санал, зөвлөгөө өглөө.
Хурлын дүн гарахад, профессор Д. Баярсайхан багшийн удирдсан, МУИС-ийн Түүхийн 4-р ангийн оюутан Э. ХАЛИУН тэргүүн байр, докторант С. Дэмбэрэл багшийн удирдсан, МУИС-ийн Шашин судлалын 3-р ангийн оюутан Д. САРУУЛ дэд байр, доктор А. Цог-Очир багшийн удирдсан МУБИС-ийн МХУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Б. ЭНХТУЯА болон профессор Д. Баярсайхан багшийн удирдсан, МУИС-ийн Багш, түүх нийгмийн ухааны 4-р ангийн оюутан Б. ДАЛАЙБИЛЭГ нар гутгаар байрт тус тус шалгарлаа. Хурал 18:40 цагт өндөрлөв.
“Оюутан судлаач” хөтөлбөрийн шилдэг оюутнууд судалгааны ажлын өгүүлэлээ “Эрдмийн хэлхээ” ЭШБ-ийн 2017 оны VI ботид хэвлүүлэх юм.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууд, хурлыг шүүсэн эрдэмтэн багш нар, хуралд идэвхийлэн суусан МУИС, МУБИС, ХИДС-ийн оюутнууд, идэвх зүтгэл гарган хурлыг зохион байгуулсан АМТ-ийн удирдлага, хамт олонд гүнээ талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.