"ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаач оюутан Та бүхнийг спорт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйСудлагдахууныхаа тухай ойлголтыг товч бөгөөд тодорхойгоор дараах байдлаар тайлбарлан өгүүлсэн нь авууштай. Жишээлбэл, домог зүйн загварын тухайд эртний дорно дахины улсууд болон монголчуудын дунд ертөнц, газар дэлхий, хүний үүслийн домог голдуу тохиолддог бөгөөд “бүтээл туурвилын”, “хувьсал хөгжлийн” гэсэн хоёр үндсэн загвартай. “Бүтээл туурвилын” домог зүйн загвар нь дэлхий ертөнцийг ямар нэгэн ер бусын төрөлхтөн буюу бүтээгч тэнгэр, туурвигч баатар, аугаа ид шидтэн бүтээсэн гэдэг. Харин “хувьсал хөгжлийн” загвар нь дэлхий ертөнц анхны тодорхойгүй төлөв байдал буюу эмхгүй юм, түнэр харанхуй, нэлий далай зэргээс аажимдаа хэлбэржих төлөвт шилжсэн гэж үзүүлдэг бөгөөд домгийн өгүүлэмжүүдээ энэ хоёр загварт ангилан хуваана гэх мэт дөрвөн улсын есөн өөр өгүүлэмж бүхий домгуудыг ямар байдлаар, аль үүднээс судлах тухайгаа онолын хувьд нарийн, тодорхойлолтын хувьд оновчтой, ойлгомжтой өгүүлжээ. Гагцхүү дээр дурдсан домог зүйн загварыг тайлбарлаад зогсохгүй домгийн өгүүлэмжийн дүр, дүрслэлийн тухайд нэмэн дурдсан байна.
ДэлгэрэнгүйСудалгаанд торгууд аялгууны [a], [a:], [æ], [æ:] эгшиг авиаг авч, тэдгээрийн формантын давтамж (F1, F2)-ийг хэмжиж хэлний байрлал, авианы ялгааг тогтоохыг зорьжээ. Судлаачид торгууд нутгийн 4 авиалагчаас авсан үгийн бичлэгийг Praat программ ашиглан задлан шинжилж, эдгээр эгшиг авианы авиа зүйн шинжийг тодорхойлсон байна.
ДэлгэрэнгүйЧ.Өнөрзаяагийн энэхүү өгүүлэл нь энэ чиглэлийн судалгааг өргөжүүлэхийг зорьж, дорно дахины толь бичгийн уламжлал тэр дундаа Манж Чин улсын үеийн толь бичиг түүний монгол хэлэнд үзүүлсэн нөлөөллийг тодорхой нэгж “Хөгжмийн зүйл”-ийн хүрээнд авч үзжээ. Мөн өмнө нь төдийлөн судлагдаж байгаагүй энэхүү толийг судалгааны эргэлтэнд оруулснаараа чухал ач холбогдолтой ажил болсон байна.
ДэлгэрэнгүйТус лекц-ярилцлага 2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гаргийн 18:00-20:00 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд болно.
ДэлгэрэнгүйНэгдүгээрт, тус судалгааны ажлын хүрээнд оюутан судлаач Г.Энхжин орчин цагийн монгол хэлний ярианы хэлний авианы өөрчлөлтийг авч үзэхдээ авианы хувьслыг хураах, хэмнэх, сулран гээгдэх хэмээн ангилан авч үзсэн нь судалгааны ажлын шинэлэг тал юм. Гэвч судалгааны ажлын судлагдсан байдлыг бичээгүйн улмаас шинэлэг талыг тодруулахад дутагдалтай. Хоёрдугаарт, зөв бичгийн дүрмийг нягт баримталж, эрдэм шинжилгээний найруулгад тулгуурлан бичсэн нь давуу тал болно. Иймээс Г.Энхжингийн “Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт” хэмээх судалгааны ажлыг дүгнэсний үндсэнд удаах санал зөвлөмжийг тусгаж байна.
ДэлгэрэнгүйДээрхийг дүгнэн үзвэл, С. Чулуунцэцэгийн “Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар” өгүүлэл нь галиг болон кирилл үсгээр хөрвүүлснээр эх бичвэрийн үнэн зөв байдлыг хадгалах, судлаачдад нарийвчлан шинжлэх боломж олгох, мөн орчин үеийн уншигчдад ойлгомжтой, хүртээмжтэй болгох давуу талтай байна.
ДэлгэрэнгүйДүгнэн үзвэл энэхүү өгүүлэл нь Монголын мал аж ахуй, махны худалдааны асуудлыг антропологийн өнцгөөс авч үзсэн сонирхолтой, шинэлэг оролдлого юм. Малчдын эдийн засгийн шийдвэрийг ёс суртахууны эдийн засгийн онолоор тайлбарласан нь судалгааны гол давуу тал болж байна. Гэсэн хэдий ч тээврийн зардал, зах зээлийн бүтэц, логистик, ченжийн бодлого, мал эмнэлгийн шаардлага зэрэг бодит эдийн засгийн хүчин зүйлсийг авч үзэж судалгааны хүрээг илүү өргөжүүлбэл уг өгүүллийн шинжлэх ухааны үнэ цэнэ цаашид нэмэгдэх боломжтой юм.
ДэлгэрэнгүйЛекц-ярилцлагын эхэнд докторант Sara Tiszai өөрийн суралцаж буй дэлхий дээр цорын ганц турк, монгол, тунгус хэлний хүрээнд судалгаа, сургалтыг цогцоор нь явуулдаг Сегедийн их сургуулийн Алтай судлалын тэнхим болон тэнхимийн багш нараа танилцууллаа. Мөн монгол хэл заасан, судалгааны ажилд хөтөлж, удирдан чиглүүлсэн багш нартаа болон Антоон Мостэрт төвд талархаж буйгаа илэрхийлэв.
ДэлгэрэнгүйТус судалгаа нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэр дэх Сарлагтайн хадны оршуулгаас илэрсэн занданшсан эрэгтэй хүний олдвор дээрх эртний шавжийн үлдэгдэл дээр тулгуурлан судалсан “Археоэнтомологи”-ийн арга зүйн дагуу гүйцэтгэсэн судалгаа байна.
ДэлгэрэнгүйМалчин хүн зах зээлийн хатуу хуулийн өмнө өөрийн хүнлэг чанар, малтайгаа тогтоосон сэтгэл зүйн холбоогоо хадгалж үлдэхийн тулд эдийн засгийн алдагдал хүлээхэд бэлэн байгаа нь нүүдэлчдийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт чанар хэвээр байгааг энэхүү судалгаа бидэнд сануулж байна.
ДэлгэрэнгүйОЮУТАН СУДЛААЧДЫН "ЭРДМИЙН ХЭЛХЭЭ" БОТЬ ХIV-Д ХЭВЛҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛҮҮДЭД ХИЙСЭН ШҮҮМЖ
2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн лекц-ярилцлагын үеэр Б. Мөнхжин, Э. Өсөхбаяр, Э. Баатар, Ш. Ундрах-Эрдэнэ, Б. Номин нар эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмжээ танилцуулж, тухайн өгүүллийн зохиогчидтой санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.
ДэлгэрэнгүйМУИС-ийн Утга, зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Номингийн бичсэн шүүмжтэй танилцана уу.
ДэлгэрэнгүйУнгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Sàra Tiszai "ХАЛИМАГ ХЭЛЭЭРХ АНХНЫ МОНГОЛ БИБЛИ" сэдвээр лекц уншина.
ДэлгэрэнгүйМонгол хүний ёс суртахууны өгөгдөл сэргэвэл монгол улс хөгжихөд маш амархан. Монгол Харвард, гадаадад төгссөн хүн цөөдөөгүй. Гагцхүү ёс суртахуунлаг хүн л цөөдөөд байна.
Дэлгэрэнгүй















