Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан, “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 131 дэх дугаар 2026 оны 3 сарын 18-ны лхагва гаргийн 18:00-20:00 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо. Тус лекц-ярилцлагын зочноор Унгар улсын Сегедийн их сургуулийн хэл шинжлэлийн докторант, МУИС-ийн зочин судлаач Sara Tiszai уригдаж, “ХАЛИМАГ ХЭЛЭЭРХ АНХНЫ МОНГОЛ БИБЛИ” сэдвээр лекц уншлаа.

Лекц-ярилцлагын эхэнд докторант Sara Tiszai өөрийн суралцаж буй дэлхий дээр цорын ганц турк, монгол, тунгус хэлний хүрээнд судалгаа, сургалтыг цогцоор нь явуулдаг Сегедийн их сургуулийн Алтай судлалын тэнхим болон тэнхимийн багш нараа танилцууллаа. Мөн монгол хэл заасан, судалгааны ажилд хөтөлж, удирдан чиглүүлсэн багш нартаа болон Антоон Мостэрт төвд талархаж буйгаа илэрхийлэв.

Тэр бээр цааш нь
- Ойрадын угсааны хүмүүс 1630 онд Волга мөрний доод сав газарт нүүдэллэн очсон тухай,
- Халимагийн Бүгд Найрамдах Улс, халимаг хэл, Зая бандида Намхайжамцын зохиосон тод бичгийн тухай
- Халимагуудын шашин (бурханы шашин)-ы талаар
- Халимаг хэлээр хэвлэгдсэн Библийн анхны хувилбар - Матай ном (Isaac Jacob Schmidt, 1815), түүний хадгалалтын талаар
- Монгол хэлнүүдийн Библи орчуулгуудын тухай
- уриад хэлээрх библи, 1909 он, Матвейн Евангелие Буряад хэлэн дээрэ. Библийн Нийгэмлэг. Иркутск.
Ойрад хэлээрх библи, 1820 он, Schmidt.I. J, Bidan-i ezen Yēzüs Kiristus-iyin šine testamente-yin. St. Petersburg.
Монгол хэлээрх библи, 2004 он, Ариун библи. Ариун Бичээс Нийгэмлэг. Ulaanbaatar.
Халимаг хэлээрх библи, 2002 он, Шин бооцан. 2002. Библи орчуллhна Институт. Москва.)
- Шашны номлогчдын хийж гүйцэтгэсэн ажлууд шинжлэх ухаанд хэрхэн нөлөөлж байсан төдийгүй тэдний цуглуулсан материалд тулгуурлан, монгол хэлний анхны тайлбарласан хэл зүй болон монгол толь бичгүүд бүтээгдсэн талаар,
- Европт монгол болон төвөдийн судлалын суурийг тавьсан эрдэмтэн хэмээн тооцогддог И.Я.Шмидтийн бүтээлүүдийн тухай

- Халимаг хэлний хэл зүйн бүтээлүүдийн тухай
А. Поповын (1847)-ын “Халимаг хэлний зүй”
А. А. Бобровников (1849)-ын “Монгол-Халимаг хэлний зүй”,
Х.А.Цвикийн (1851) "Grammatik der west-mongolischen, das ist oiradischen oder kalmückischen Sprache" (Баруун монгол буюу ойрад, халимаг хэлний хэл зүй)
- Шведийн номлогч Cornelius Rahmn (London Missionary Society, 1819–1823) нь буриадуудын дунд ажилласны дараа Sarepta-гийн Христийн суурин дахь халимагууд руу очсон тухай,
- Түүний хэлзүйн бүтээлүүд гар бичмэл хэлбэрээр хадгалагдан үлдсэн бөгөөд өдгөө бидний гар дээр Svantesson Jan-Olof (2012)-д хэвлүүлсэн хэвлэл хэрэглэгдэж байгаа талаар,
Халимаг - швед толь бичиг (Uppsala University Library)
Швед - халимаг үгийн жагсаалт (Uppsala University Library)
Халимаг хэл зүй (Uppsala University Library)
- Халимаг хэлээрх, Монгол бичгээрх, Монгол хэлээрх библийн хэвлэлүүд болон тэдгээрийн эх сурвалжуудын талаар дурдав.

Мөн тэр бээр судалгааныхаа ажлын явц, арга зүй (транслитераци (үсэг нэг бүрээр нь хөрвүүлэлт) болон транскрипц (дуудлагын тэмдэглэгээ)), хэл зүйн шинжилгээ, эх бичвэрийн бүтэу, библийн бүлгүүд, нэмэлт тэмдэглэгээ зэргийг Матайн номд илэрсэн олон тооны дагавар, найз хэмээх үг, өгүүлбэрийн бүтэц, христийн шашны бурхан, улаан өндөгний баяр зэрэг зарим нэр томьёотой холбож тайлбарлалаа.
Лекц-ярилцлагын төгсгөлд сонсогчдын сонирхсон асуултад хариуллаа.








Мэдээ бичсэн: Т. Батбямба
2026. 03. 19 17:00
