card
 2024-2025  оны хичээлийн жилийн

2024-2025 оны хичээлийн жилийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, МУИС-ийн НУС-йн Антропологи, Археологийн тэнхим, МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхим, Англи-Герман хэлний тэнхимүүдтэй хамтран “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийг 14 жилдээ хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй

"Төгсөлтийн баяр"-2024

Нийт төгсөгчдөдөө "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрөө амжилттай дүүргэсэнд нь баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй
МУИС-ийн багш, докторант Т.Загарпэрэнлэй

МУИС-ийн багш, докторант Т.Загарпэрэнлэй "Орон судлал" (БНТУ) сэдвээр лекц уншив.

Түрэгийн хаант улс, Османы Эзэнт Гүрэн, Бэлгэ хааны хөшөө, Көлтигиний хөшөө, Торгоны зам, Огузын 23 овог, Цагаадайн буюу Зүүн түрэг хэл зэрэг олон зүйлээр ОРОН СУДЛАЛ-ын талаар тайлбарласан тус лекц-ярилцлага 2 цаг 30 минут үргэлжлэв.

Дэлгэрэнгүй
Судлаач Г.ЗУЛБААТАР уригдаж,

Судлаач Г.ЗУЛБААТАР уригдаж, "СОЁЛООР ЭДГЭЭХҮЙ: МОНГОЛЧУУДЫН ЭМНЭХ, ДОМНОХ АРГА УХААН" сэдвээр лекц уншлаа.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хөтөлбөрийн зохицуулагч, МУИС-ийн докторант, багш, "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн анхны оюутнуудын нэг Г. ЗУЛБААТАР уригдаж, "СОЁЛООР ЭДГЭЭХҮЙ: МОНГОЛЧУУДЫН ЭМНЭХ, ДОМНОХ АРГА УХААН" сэдвээр лекц уншлаа.

Дэлгэрэнгүй
Мө.БАТБАЯР

Мө.БАТБАЯР "УРАН ЗОХИОЛ ДАХЬ АР ҮЗЭГДЭЛ" (Үй Хуагийн романуудын жишээгээр) сэдвээр лекц уншив.

Мө.Батбаяр тус лекцээрээ дамжуулж “Бор шувуу хэдий жижиг ч таван цул бүрэн” гэж өөрийн гэрийн тухай дурсан ярьсан Үй Хуагийн тухай, түүний Кафкад автаж даль жигүүрээ ургалаа хэмээн бодож байтал эсрэгээрээ хавханд орсон тухай, харин уран бүтээлийн нар мод 2 шиг байх ёстой уран бүтээлийн нөлөөний тухай, бид хэрхэн нар, мод шиг байж, үр өгөөжтэй мод байхын тухай сонин содон яриаг дэлгэв.

Дэлгэрэнгүй

"Оюутан судлаач хөтөлбөр" 2022-2023 оны нээлт

“ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Дэлгэрэнгүй