card
“ОЮУТАН СУДЛААЧ - 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

“ОЮУТАН СУДЛААЧ - 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Илтгэлүүдийг 1. Цаг барих, 2. Сэдвийг зөв томьёолсон эсэх, 3.Судалгааны ажлын зорилгоо хангасан эсэх, 4. Судалгааны ажлын шинэлэг тал, 5. Судалгааны ажлын ач холбогдол, 6. Илтгэх ур чадвар, 7. ППТ /20 слайдад багтаах/, 8. Зөв бичих дүрэм гэсэн 8 үзүүлэлтээр 1-5 оноогоор дүгнэж, салбар тус бүрээс нэг, нэг илтгэгчийн шалгарууллаа.

Дэлгэрэнгүй
УРИЛГА

УРИЛГА

Эрхэм хүндэт Удирдагч багш таныг Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн бичсэн ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ

Оюутан судлаач Ч. Өнөрзаяагийн бичсэн ПҮРЭВ ГҮНГИЙН ОРЧУУЛСАН “ХААНЫ БИЧСЭН НЭМЖ ТОГТООСОН МАНЖ ҮГНИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН “ХӨГЖМИЙН ЗҮЙЛ”-ИЙГ “ХОРИН НЭГТ”-ИЙН ТАЙЛБАР ТОЛЬТОЙ ХАРЬЦУУЛАХ НЬ" өгүүлэлд бичсэн Ё. Адъяалхамын шүүмж

Уг судалгааг хийсэн чанарлаг байдалын үнэлэлт зарим тохиолдолд тааруу бөгөөд, өөрийн үзэмжин дээр тулгуурлан бичсэн байдал анзаарагдах ба харьцуулсан болон ангилсан хүснэгт, график хэтэрхий ойлгомжгүй буюу хоёр толь бичгийн үгийн сангийн зөрүүтэй байдлыг нотлон харуулсан баримтыг хавсаргах шаардлагатай байсан эсвэл өөр эх сурвалжаас авсан бол зохиогчийг дурдах шаардлагатай. Гэвч судлаач Өнөрзаяа өөрөө уг графикийг хийсэн. Дараагийн шинэ судлаачид уг судалгааг ишлэн, нэмж үйлдхэд хангалтгүй бөгөөд бүх харьцуулалтыг шинээр хийх шаардлага үүснэ.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмж

Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн шүүмж

Оюутан судлаач Б. Номингийн “Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь (хүүрнэн өгүүлэх аман зохиолын жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь тодорхой ач холбогдолтой, онолын үндэслэлтэй сайн судалгаа болжээ. Энэхүү судалгаа нь баримт мэдээлэл, онол, арга зүйн хувьд ололттой тал их байсан ч зарим нэг хэл найруулга, бүтэц загвар дээр дахин анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ү. Солонгын “Алчуур гэх үгийн тархац ба авианы хувьсал” сэдэвт өгүүлэлд бичсэн С. Цэлмүүний шүүмж

Оюутан судлаач Ү. Солонгын “Алчуур гэх үгийн тархац ба авианы хувьсал” сэдэвт өгүүлэлд бичсэн С. Цэлмүүний шүүмж

Өвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Ц. Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд өгсөн М.Адъяасүрэнгийн шүүмж (№13)

Оюутан судлаач Ц. Төгсбаатарын “1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж” өгүүлэлд өгсөн М.Адъяасүрэнгийн шүүмж (№13)

ус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмжийг доор бичлэгээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний өгүүллийн шүүм бичих, судалгааны сэдэв сонгох талаар АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарийн зөвлөгөө

Эрдэм шинжилгээний өгүүллийн шүүм бичих, судалгааны сэдэв сонгох талаар АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарийн зөвлөгөө

2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гарагт оюутан судлаач Ч. Өнөрзаяа, Н.Бямбажаргал, Б. Лхагвачимэг нарыг шүүмжээ танилцуулсны дараа АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. ЦэцэгдарьэЭрдэм шинжилгээний өгүүллийн шүүмж бичсэн байдал болоод, судалгааны ажлын сэдэв сонгох талаар  зөвлөгөө өгсөн. 

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж (11)

Оюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмж (11)

Антоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja  дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)

Оюутан судлаач Э. Будсүрэнгийн “П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэн Б. Лхагвачимэгийн шүүмж (12)

< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал. 

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач Б. Мөнхжиний “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба  түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүлэлд бичсэн Н.Бямбажаргалын шүүмж (10)

Оюутан судлаач Б. Мөнхжиний “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүлэлд бичсэн Н.Бямбажаргалын шүүмж (10)

Б. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач М.Адъяасүрэнгийн бичсэн “Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь” өгүүлэлд бичсэн Ө. Хулангийн шүүмж (9)

Оюутан судлаач М.Адъяасүрэнгийн бичсэн “Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь” өгүүлэлд бичсэн Ө. Хулангийн шүүмж (9)

Судлагдахууныхаа тухай ойлголтыг товч бөгөөд тодорхойгоор дараах байдлаар тайлбарлан өгүүлсэн нь авууштай. Жишээлбэл, домог зүйн загварын тухайд эртний дорно дахины улсууд болон монголчуудын дунд ертөнц, газар дэлхий, хүний үүслийн домог голдуу тохиолддог бөгөөд “бүтээл туурвилын”, “хувьсал хөгжлийн” гэсэн хоёр үндсэн загвартай. “Бүтээл туурвилын” домог зүйн загвар нь дэлхий ертөнцийг ямар нэгэн ер бусын төрөлхтөн буюу бүтээгч тэнгэр, туурвигч баатар, аугаа ид шидтэн бүтээсэн гэдэг. Харин “хувьсал хөгжлийн” загвар нь дэлхий ертөнц анхны тодорхойгүй төлөв байдал буюу эмхгүй юм, түнэр харанхуй, нэлий далай зэргээс аажимдаа хэлбэржих төлөвт шилжсэн гэж үзүүлдэг бөгөөд домгийн өгүүлэмжүүдээ энэ хоёр загварт ангилан хуваана гэх мэт дөрвөн улсын есөн өөр өгүүлэмж бүхий домгуудыг ямар байдлаар, аль үүднээс судлах тухайгаа онолын хувьд нарийн, тодорхойлолтын хувьд оновчтой, ойлгомжтой өгүүлжээ. Гагцхүү дээр дурдсан домог зүйн загварыг тайлбарлаад зогсохгүй домгийн өгүүлэмжийн дүр, дүрслэлийн тухайд нэмэн дурдсан байна.

Дэлгэрэнгүй
Оюутан судлаач С. Цэлмүүний

Оюутан судлаач С. Цэлмүүний "Торгууд аман аялгууны [a, a:, æ, æ:] эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлах нь" (Эрдмийн хэлхээ, 2025, 11-21 тал) өгүүлэлд бичсэн Ш. Ундрах-Эрдэнийн шүүмж (7)

Судалгаанд торгууд аялгууны [a], [a:], [æ], [æ:] эгшиг авиаг авч, тэдгээрийн формантын давтамж (F1, F2)-ийг хэмжиж хэлний байрлал, авианы ялгааг тогтоохыг зорьжээ. Судлаачид торгууд нутгийн 4 авиалагчаас авсан үгийн бичлэгийг Praat программ ашиглан задлан шинжилж, эдгээр эгшиг авианы авиа зүйн шинжийг тодорхойлсон байна.

Дэлгэрэнгүй