TЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Шинэ
2026-03-27
АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН "ОЮУТАН СУДЛААЧ" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЛЕКЦ-ЯРИЛЦЛАГЫН МЭДЭЭЛЭЛ /2011-2026 он/
2026-03-27
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт эрдэмтэн, судлаачдыг урьж лекц, ярилцлага зохион байгуулсаар ирсэн бөгөөд нийт 132 удаагийн лекц -ярилцлагыг амжилттай зохион байгуулсан.
Шинэ
2026-03-26
ШУА-ИЙН ХЗХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О. ШИНЭБАЯР “ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА
2026-03-26
О. Шинэбаяр доктор тус лекцийг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд:
Хэлний нэгжүүдийн хоёрдмол утгыг сэтгэц хэл шинжлэл, үүсгүүр хэл шинжлэл, компьютер хэл шинжлэлийн талаас утга, үүрэгтэй холбон судлах нь онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. Мөн туршилт авиа зүйн аргаар ч үүнийг шинжлэн загварчилж сургуулийн хэлзүй, судалгааны эргэлтэд оруулах нь албан хэрэг, хуулийн төсөл боловсруулах явцад эргэлзээт буюу тодорхойгүй утга, мэдээлэл гарахаас сэргийлэх сайн талтай.
Хэлний бүх нэгжид олон утгын тогтолцоо бий. Олон утга гэж ерөнхийд нэрлэж байгаагийн учир салаа, олон, хоёрдмол, ижил, нэмэлт, хамсал, утгын хүрээг багтааж байгаад оршиж байна.
Өгүүлбэрийн гишүүдийн байрлалын инвариант загвар, түүний хэлэхүйд илрэх, олон хувилбарыг гаргаж зөв оновчтой тодорхойлох дорвитой судалгаа үгүйлэгдэж байна.
Ийм үзэгдлийн шинжлэхдээ сан бүрдүүлж агуулга, хэлбэр, тоо болон чанарын судалгаа хийх нь үр дүнтэй. Судалгааны үр дүн болсон загварчлал, тогтолцоо, хэв шинжийг магадлан шинжлэхүй, хууль шүүх, албан хэргийн найруулга, сургалтад хэрэглэж болох юм.
Шинэ
2026-03-23
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О. ШИНЭБАЯР "ХЭЛНИЙ НЭГЖҮҮДИЙН УТГЫН СУДАЛГАА" сэдвээр лекц уншина.
2026-03-23
Тус лекц-ярилцлага 2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гаргийн 18:00-20:00 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд болно.
Шинэ
Лекц-ярилцлагын эхэнд докторант Sara Tiszai өөрийн суралцаж буй дэлхий дээр цорын ганц турк, монгол, тунгус хэлний хүрээнд судалгаа, сургалтыг цогцоор нь явуулдаг Сегедийн их сургуулийн Алтай судлалын тэнхим болон тэнхимийн багш нараа танилцууллаа. Мөн монгол хэл заасан, судалгааны ажилд хөтөлж, удирдан чиглүүлсэн багш нартаа болон Антоон Мостэрт төвд талархаж буйгаа илэрхийлэв.
Шинэ
2026-03-13
Унгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Sàra Tiszai "ХАЛИМАГ ХЭЛЭЭРХ АНХНЫ МОНГОЛ БИБЛИ" сэдвээр лекц уншина.
2026-03-13
Унгарын Сегедийн их сургуулийн доктор оюутан, МУИС-ийн зочин судлаач Sàra Tiszai "ХАЛИМАГ ХЭЛЭЭРХ АНХНЫ МОНГОЛ БИБЛИ" сэдвээр лекц уншина.
Шинэ
2026-03-12
ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Б. БААТАРХҮҮ “МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНЭ ЗҮЙЛ” СЭДЭВТ ЛЕКЦ УНШЛАА
2026-03-12
Монгол хүний ёс суртахууны өгөгдөл сэргэвэл монгол улс хөгжихөд маш амархан. Монгол Харвард, гадаадад төгссөн хүн цөөдөөгүй. Гагцхүү ёс суртахуунлаг хүн л цөөдөөд байна.
Шинэ
2026-03-09
Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б. Баатархүү "МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ" сэдвээр лекц уншина.
2026-03-09
Лекц-ярилцлага 2026 оны 3 дугаар сарын 11-ний лхагва гаргийн 18:00-20:00 цаг болно.
Шинэ
2026-03-05
СОЁЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР, ЗУРААЧ Д.ТАНГАД “МОНГОЛ СОЁЛЫН СУДАЛГААНЫ УЛАМЖЛАЛ БА ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА
2026-03-05
Доктор Д.Тангад дом шившлэг нь эцсийн бүлэгтээ анагаах ухаантай холбогдож байгаа талаар дурдаад, судлаачид судалгааны ажлаас гадна гарын ур дүйтэй байх нь давуу талтай гэдгийг, монгол өв соёлоо хадгалан хамгаалж, өвлүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг тус тус санаж яваарай хэмээн зөвлөснөөр лекц ярилцлага өндөрлөлөө.
Шинэ
2026-02-26
Соёл судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор, Зураач Д. ТАНГАД лекц уншина.
2026-02-26
Соёл судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор, Зураач Д. ТАНГАД "МОНГОЛ СОЁЛЫН СУДАЛГААНЫ УЛАМЖЛАЛ БА ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА" сэдвээр лекц уншина.
Шинэ
“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь 2011-2012 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд нэг хичээлийн жилийн турш лхагва гараг бүр 18:00-21:00 цагийн хооронд тогтмол үйл ажиллагааг явуулсаар ирсэн байна.
Шинэ
2025-12-09
Доктор (Ph.D) Г. АЛТАНСҮХ “XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдвээр лекц уншлаа.
2025-12-09
Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г. АЛТАНСҮХ уригдаж, “XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдвийн хүрээнд
1. Онолын ерөнхий ойлголт ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа
2. Баримт шүтэхүй ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа
3. Ойлголтын түүх ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа дахь ойлголтын зөрүүний асуудалд
4. Байгаль, газар зүйн хүчин зүйл ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа гэсэн агуулгаар ярилаа.
Шинэ
2025-12-01
“XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдэвт лекц болно.
2025-12-01
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г. АЛТАНСҮХ
“XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдвээр лекц уншина.
Шинэ
Проф. Ц. Өнөрбаян өгүүлэл бичих аргачлалын талаарх ойлголтыг өгснийхөө дараа "Хэлэнд туссан хийсвэр ертөнцийн дүр зураг (үгээр үгийг таних арга)" өгүүллийн жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Шинэ
2025-11-15
Ардын багш Ц. ӨНӨРБАЯН "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АРГАЧЛАЛ" сэвдээр лекц уншина.
2025-11-15
Эрхэм хүндэт Та бүхнийг
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн
“ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд
уламжлал болгон зохион байгуулдаг лекц-ярилцлагад
хүрэлцэн ирэхийг урьж байна.
Шинэ
2025-03-06
Ишдоржийн ДАВААДОРЖ МОНГОЛ ҮЛГЭР, ТУУЛЬ ДАХЬ ХАТДЫН ЗҮҮДНИЙ ӨГҮҮЛЭМЖИЙГ ШИНЖЛЭН ҮЗЭХ НЬ бүтэц, бичиглэлийн задлал шинжилгээ сэдвээр лекц уншлаа.
2025-03-06
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И. Даваадорж 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-ийн “Оюутан судлаач” хөтөлбөрт уригдан ирж, “Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг шинжлэн үзэх нь” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийнхээ бүтэц, бичиглэлийн задлан шинжилгээнд тулгуурлан судалгаагаа танилцууллаа.
Тус өгүүлэл нь АМТ-ийн Оюуны хэлхээ // Spiritual Strings эрдэм шинжилгээний бичгийн 2023 оны I (24) боть (77-88 тал)-д хэвлэгдсэн өгүүлэл болно.
