card

"Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөр 10-р сарын 10-ны өдөр хүртэл өргөдөл хүлээн авна. Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл  https://docs.google.com/forms/d/13tC-v2zRCAzMAIUUOqzR4BMYXxtt3JEcheirqW_X9jQ/viewform?edit_requested=true уг холбоосоор орж бүртгүүлнэ үү. 

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийг МУИС, МУБИС, ТӨУБИС зэрэг сургуулийн хэл шинжлэл, утга зохиол судлал, түүх, археологи, антропологи, философи, шашин судлалын салбар тэнхимтэй хамтран 11 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар монгол судлалын нэр бүхий эрдэмтэдийн лекц, семинарт хамрагдах, судалгаа шинжилгээний арга дадалд суралцан, өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ эрхлэн хэвлүүлэх боломжтой юм.