А.Мостаэртын 140 жилийн ой тохиож байна
Нэрт монгол судлаач Антоон Мостаэрт 1881 оны 08 сарын 10 өдөр Бельги улсын нийслэл Брюгге хотод мэндэлжээ. Тэрээр багаас грек, латин хэл сурч, монгол, хятад хэл сонирхон судалж байсан байна. 1905 онд Өвөр Монголын Их зуугийн чуулганы Бор балгасанд католик шашин дэлгэрүүлэхээр очиж, 1925 он хүртэл 20 орчим жил суурьшин, Ордос болон Ганьсугийн монголчуудын хэл аялгуу, аман зохиол, угсаатны зүй, МНТ зэрэг сурвалж бичгүүдийн судалгааг тэнгэр болох хүртлээ хийсэн юм.
Эрдэмтэн А.Мостаэртын тухай Академич Д.Төмөртогоо "Бага наснаасаа шашны боловсорол эзэмшин, санваартаны сахил хүртсэн тэрвээр хэлшинжилэлийн онол, арга зүй хийгээд монгол судлалын тогтолцоотой мэдлэгийг бие даан суралцаж, монгол хэл аялгуунууд хийгээд монгол хэлний бичигийн дурасхал, түүхэн сурвалж бичигийн талаар туурвисан алдартай бүтээлүүд нь үе үеийн эрдэмтэн судлаачидын ширээний ном болсон төдийгүй, дэлхийн монгол судлалын үнэт сан хөмөргөд мөнхрөн үлдэх нь эргэлзээгүй" хэмээжээ.