card

"Шинэ жил"-2019

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ жилийн баярын үйл ажиллагаа 2019.12.16-ны Даваа гарагт (18:00-22:00) болов. Үйл ажиллагааг нээж Си Ай Си Эм байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Мпуту Нганду Саймон хүндэт зочдын хамт урилгаар оролцож, нарийн бичгийн дарга М.Билгүүнчимэг морин хуурын аялгуу дуурсгалаа. Номын санч Э.Эрдэнэхишиг номын сангийн шилдэг уншигчийг шалгаруулан дурсамж, гарын бэлгийг МУБИС-ийн Түүхийн III ангийн оюутан Э.Түвшинбаярт гардуулав. Нөхөрсөг элэглэл, багийн мэндчилгээ зэргийг бэлдэж, бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж нэгэн үдшийг дурсамжтай өнгөрүүлсэн оюутан судлаачид, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын ЭША Х.Цэрэнсугар, баримт мэдээллийн төвийн ажилтан Г.Баттүшиг нарын цаашдын судалгаанд нь амжилт хүсье.