card

"Төгсөлтийн баяр"-2019

Антоон Мостаэрт Төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн золголт 2019.02.20-ны Лхагва гарагт болов. Баярын үйл ажиллагаа 18:30-аас 21:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд АМТ-ийн ажилтнууд, үе үеийн оюутан судлаачид оролцлоо. Нарийн бичгийн дарга М.Билгүүнчимэг хуурын аялгуу тоглон, судлаач оюутан Ө.Балжинням ерөөл уншиж, нийтийг хамарсан хөгжөөнт тоглоомуудыг тоглов. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн судлаач Г.Зулбаатар, Шинжааны багшийн их сургуулийн магистрант С.Мижид, Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн референт З.Мишээл, эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнсугар, Г. Баттүшиг, Г.Содбаяр Олонлог Академи сургуулийн Түүх, Нийгмийн багш Х.Түвшинбаяр, Зөв шийдэл сургалтын төвийн багш Н.Баяртуяа нарыг хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.