card

"Шинэ жил"-2018

ОЮУТАН СУДЛААЧИД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд 2018 оны 12 дугаар сарын 18-нд уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд АМТ-ийн захирал Филип Борла, АМТ-ийн ажилтнууд, оюутан судлаачид оролцлоо. Мөн “Оюутан судлаач" хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид болох Г. Хэрлэнцэцэг, Гүндсамбуу, Н. Баяртуяа нар хүрэлцэн ирж оролцлоо. Шинэ жилийн баяраараа оюутнууд дуулж, хөгжимдөн, шүлэг найраг, элэглэл уншиж, хөгжилтэй зургуудаа эргэн харж, тоглоом наадмаар дүүрэн байлаа. Шинэ жилийн баярын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, хүсэн хүлээсэн мөч болох “бэлэг солилцох” үеэр бие биедээ урмын, ерөөлийн сайхан үгс хэлж, бэлгээ солилцлоо. Энэ үдшийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан хөтлөгч Э. Анудэй, Д. Мөнхзаяа, дуу хуурын ая өргөсөн Э. Эрхэс, М. Билгүүнчимэг, шүлэг найраг уншиж, найз нөхдөдөө элэглэлээ толилуулсан Х. Гэндэнпил, Ө. Балжинням, Э. Эрдэнэбямба, хөгжилтэй олон тоглоом тоглуулж, бүжиг бүжсэн Д. Мөнхзаяа, Д. Очирмаа, Г. Хонгорзул, Д. Оюунаа, Э. Эрдэнэхишиг, Энхмаа болон бусад оюутан судлаачид, хүндэт төгсөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин тусалсан АМТ-ийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Билгүүнчимэг