"Оюутан судлаач хөтөлбөр" 2018-2019 оны нээлт
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан 2011-2012 оны хичээлийн жилээс зохион байгуулж буй “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлт болж, 2017-2018 оны үйл ажиллагааг дүгнэлээ. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн Утга зохиол урлаг судлалын тэнхимийн багш Д. Нямдорж, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор Н. Баярцэцэг, МУБИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор П. Эрдэнэтуяа, нар урилгаар оролцлоо. Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2011 оны төгсөгч тагтаа хэвлэлийн газрын ерөнхий редактор У. Бямбаням, АМТ-ийн ажилтнууд, 2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргагч оюутнууд оролцов. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 20 оюутан хамрагдсанаас 21 өгүүлэл бүхий “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний бичгийг АМТ эрхлэн хэвлүүллээ. 10 шилдэг оюутан өрсөлдсөн эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт МУБИС-ийн Монгол хэлний ангийн оюутан Х. Гэндэнпил, дэд байрт МУБИС-ийн Түүхийн ангийн оюутан Г. Цэрэнсугар, гутгаар байрт МУИС-ийн Утга зохиолийн ангийн оюутан Б. Золзаяа, МУБИС-ийн Түүхийн ангийн оюутан Г. Баттүшиг нар тус тус шалгарсанд урамшуулж, шагналаа. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн нийт багш, оюутнууддаа судалгаа, эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих боломжоор хангаж, дэмждэг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.Мэдээ бичсэн: Г. Зулбаатар