card

"Төгсөлтийн баяр"-2018

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн хамт олон 2018 оны 4 дүгээр сарын 25-ны лхагва гаригт төгсөх курсийн оюутнуудаа баярлуулж, “Төгсөлтийн баяр” тэмдэглэлээ.Энэ хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт 4 дүгээр курсийн нийт 6 оюутан хамрагдан төгсөж байгааг тохиолдуулан уламжлал болсон дурсамж хичээлийг АМТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Зулбаатар “Зорилготой амьдрал” сэдвийн хүрээнд төгсөөд хэн болж болох, хүсэл зорилготой байснаар бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох , зорьсондоо хүрэх хүсэл тэмүүлэлийн талаар дурсамж хичээл орсон юм. Баярын үйл ажиллагаанд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийн 3-р ангийн оюутан Э. Эрдэнэхишиг, Д. Мөнхзаяа, Г. Хонгорзул, Д. Очирмаа болон МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Х. Гэндэнпил, Х. Энхмаа болон бусад хичээл зүтгэл гарган, ах эгч нараа баярлуулан, хөгжилтэй тоглоом тоглуулж, гарын бэлэг гардуулан нэгэн үдшийн хөөр баяр бэлэглэлээ. Төгсөлтийн баярыг зохион байгуулахад бүхий л зүйлээр тусалж дэмжсэн АМТ-ийн захирал Филип Борла, нарийн бичгийн дарга Г. Хэрлэнцэцэг, номын санч Д. Долгорсүрэн, ажилтан Б. Нарантуяа болон оюутнууддаа талархсанаа илэрхийлье!