card

"Шинэ жил"-2017

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд 2017 оны 12 дугаар сарын 20-нд уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд АМТ-ийн захирал Филип Борла, бродер Жей Марк болон АМТ-ийн ажилтнууд, оюутан судлаачид оролцлоо. Мөн “Оюутан судлаач" хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид болох Тагтаа паблишингийн редактор У. Бямбаням, АМТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан М. Пагмадулам, МУИС-ХУС-Утга зохиол-урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А. Цэнд-Аюуш, МУИС-ийн докторант Б. Өлзийсайхан, төгсөгч Н. Баяртуяа нар хүрэлцэн ирж оролцлоо. Шинэ жилийн баяраараа оюутнууд дуулж, элэглэл уншиж, хөгжилтэй зургуудаа эргэн харж, тоглоом наадмаар дүүрэн байлаа. Шинэ жилийн баярын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, хүсэн хүлээсэн мөч болох “бэлэг солилцох” үеэр бие биедээ урмын, ерөөлийн сайхан үгс хэлж, бэлгээ солилцлоо. Энэ үдшийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан хөтлөгч Н. Баасансамбуу, Б. Чимэгбаяр, дуу хуурын ая өргөсөн Б. Ууганчимэг, шүлэг найраг уншиж, найз нөхдөдөө элэглэлээ толилуулсан Х. Гэндэнпил, Ө. Балжинням, хөгжилтэй олон тоглоом тоглуулсан Г. Хонгорзул, Д. Очирмаа болон бусад оюутан судлаачид, хүндэт төгсөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин тусалсан АМТ-ийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.