card

"Аялал"-2017

нтоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилд хамрагдсан оюутнууд Улаанбаатар хотоос 80 км-ийн зайтай Хустайн байгалийн цогцолборт газар руу 2017 оны 10 дугаар сарын 14-ний бямба гарагт аяллаа. Аялалд 11 оюутан, АМТ-ийн 3 ажилтан оролцлоо. Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхий дээрх хамгийн олон тахийн сүрэг зэрлэгшүүлж, онгон байгальд нутагшуулсан газар гэдгээрээ алдартай бөгөөд энд нийт 350 гаруй тахь одоогоор бэлчээрлэж байна. 1960 он гэхэд тахийн тоо толгой бүрэн устсан бөгөөд 1992 онд 15 тахийг анхлан Недерланд улсаас авчирч нутагшуулсан байна. Мөн энд буга, чоно, хярс, үнэг, тарвага, олон зүйлийн шувууд байдаг байна.
Бид Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаан дахь мэдээллийн төвөөр орж “Пржевалскийн адуу” хэмээн нэрлэгдсэн тахийн тухай баримтат кино, танилцуулгуудыг үзсэний дараа Хустайн нурууны эхэн хэсэг рүү явж байхдаа тахийн сүрэгтэй таарсан юм. Цас орсны дараагаар тахь болон бугын сүрэг доош буухгүй болж, ууланд гарчихдаг тул буга болон тахийн сүрэгтэй тааралдсан биднийг хөтөч “азтай” хэмээж байлаа. Мөн бид “Молцог элс” хэмээх хамгийн нарийн ширхэгтэй элсэн дээр сумогийн тэмцээн зохиож, аваргуудаа тодрууллаа. Өглөө 09:00 цагт гарсан аялал маань оройн 19:15 цагт өндөрлөсөн юм.
Тус аяллыг дэмжсэн АМТ-ийн ажилтнууд, хөтөлбөрийн оюутнууддаа талархал илэрхийлье.