card

"Төгсөлтийн баяр"-2017

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн хамт олон 2017 оны 4 дүгээр сарын 26-ны лхагва гаригт төгсөх курсийн оюутнуудаа баярлуулж, “Төгсөлтийн баяр” тэмдэглэлээ. Энэ хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт 4 дүгээр курсийн нийт 13 оюутан хамрагдан төгсөж байгааг тохиолдуулан уламжлал болсон дурсамж хичээлийг АМТ-ийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн төгсөгч, Гэрэг сэтгүүлийн эрхлэгч, У. Бямбаням “Чи хэн болж болох вэ” сэдвийн хүрээнд төгсөөд ямар ажил эрхэлж болох, ажилд орохдоо юуг анхаарах, сайн сайхан ажил хийхийн тулд оюутан байх хугацаандаа юунд суралцах, ажил олгогчийн өмнө өөртөө итгэлтэй байх, цалинг бус ирээдүйгээ бодож ажиллах хэрэгтэй хэмээн захилаа. Баярын үйл ажиллагаанд МУИС-ийн Шашин судлалын 3-р ангийн оюутан Д. Саруул, Ц. Эрдэнэцэцэг, МХУЗБ-ийн 2-р ангийн оюутан Х. Гэндэнпил, 3-р ангийн оюутан Б. Чимэгбаяр, 1-р ангийн оюутан Г. Гантуяа, МУБИС-ийн НХУС-ын Түүхийн 3-р ангийн оюутан П. Өлзийдаваа нар хичээл зүтгэл гарган, ах эгч нараа баярлуулан, дуу дуулж, шүлэг зохиож, тоглоом тоглуулж, нэгэн үдшийн хөөр баяр бэлэглэлээ. Мөн төгсөгч МУИС-ийн Түүхийн магистрант Б. Өлзийсайхан амттай сайхан цайгаар дайллаа. Мөн төгсөгчдийн зүгээс АМТ-д бэлэг гардуулж, талархлаа илэрхийлж, оюутан тус бүр сэтгэгдлээ хуваалцлаа.Төгсөлтийн баярыг зохион байгуулахад бүхий л зүйлээр тусалж дэмжсэн АМТ-ийн захирал Филип Борла, нарийн бичгийн дарга Г. Хэрлэнцэцэг, номын санч Т. Батбямба болон оюутнууддаа талархсанаа илэрхийлье!