card

"Аялал"-2016

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 2016 оны 10 дугаар сарын 22-ны бямба гаригт Улаанбаатар- Мэлхий хад- Зуун ламын агуй- Цонжин болдог- Уу булан-Улаанбаатар гэсэн маршрутаар салхинд гарлаа. Өнгөрсөн хичээлийн жилд хамрагдсан оюутнууд 2015 оны 10 сарын 24-нд Аглаг бүтээлийн хийд рүү аялацгааж байсан билээ. Энэ жилийн аялалд 2016-2017 оны тэтгэлэгт хамрагдсан 15 оюутан, төгсөгч Т. Батбаяр болон АМТ-ийн 3 ажилтан хамрагдав.
Аяллын үеэр танилцаж, хөгжилтэй тоглоом тоглож, ууланд авирч, зургаа татуулж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн судлаач оюутнууддаа, аяллыг дэмжсэн АМТ-ийн хамт олондоо БАЯРЛАЛАА!