card

“ Монгол хэлний хоршоо үгийн бүтэц утгын онцлог” сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.4.24-ны Лхагва гаргийн лекц, ярилцлагад (18:30-20:00) МУБИС-ийн багш, доктор Р.Сарангэрэл уригдан, “Монгол хэлний хоршоо үгийн бүтэц утгын онцлог” сэдвээр лекц уншлаа. Тэр бээр монгол хэлний хоршоо үгийн судалгааны тойм, онцлог, хоршоо үгийн утга ухагдахууны харьцаа, танихуйн онцлог, монголчуудын орон зайн сэтгэлгээ, хоршоо үгийн цогц ойлголт, судалгааныхаа үр дүнгийн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, лекцийн төгсгөлд оюутан судлаачдын асуултад хариулж, санал бодлоо солилцлоо. Түүний лекцийн агуулгад:
-Хэл шинжлэлийн судлаачид монгол хэлний хоршоо үгийн тухай судалгааг харьцангуй их хийжээ. Б.Ренчин нь танихуйн үүднээс судалжээ;
-Хоршоо үгийг судлаачид үгийн сангийн нэгж, үгийн сангийн найруулга зүйн нэгж хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь судлаачдын саналын зөрүүтэй байдлыг илэрхийлдэг;
-Хавсарга хэл шинжлэл нь танихуйн үүднээс тайлбарлаж болох эсэхэд ач холбогдлоо өгсөн
-Хоршоо үг нь танихуйн том нэгж;
-Утга ухагдахууны харьцаа илэрхийлж, ард түмний соёл сэтгэлгээнээс хоршоо үг үүсдэг;
-Утгын гадаад харьцаанаас авч үзвэл хоршоо үг нь эерэг сөрөг утгат, харьяа утгат, ойролцоо утгатай байдаг;
-Зарим хоршоо үгийн утга утгын харьцаа танихуйн онцлогийг түүхэн хэл шинжлэлийн үүднээс авч үзэхэд айл балгад хэмээх нэршил нь олноороо тойрч амьдардаг айлуудын бүрэлдэхүүнийг нэрлэдэг. Энэ нь монголчуудын орон зайн сэтгэлгээг илэрхийлдэг.Үүнийг танихуйн хэл шинжлэлийн цогц ойлголтын үүднээс тайлбарлаж болно;
- 1,2 дахь хүрээнд бүтсэн хоршоо үгийн хэрэглээ их, захын 3,4 дэх хоршоо үгийн хэрэглээ нь хязгаарлагдмал байдаг;
-Цогц ойлголтын жишээ нь хоршоо үгийн цөм болдог;
-Ойлголтуудын үл тохирох, зохицох харьцаанаас хоршоо үг үүсдэг. Энэ нь тус судалгааны шинэ дүгнэлт бөгөөд хэлний философийн үүднээс захирах, захирагдах, зэрэгцэж нийлдэг;
-Алдар нэр гэсэн хоршоо үг нь нэрээ хичээж амьдрах, нэр бол бие юм гэж хийсвэр утгыг илэрхийлж болно;
-Хоршоо үг нь хэлний тусгал загвар биш бөгөөд монгол хэлний хоршоо үг нь түүхэн тогтвортой үзэгдэл мөн юм;
-Цаашдын судалгаанд хоршоо үг гэж үзэх шалгуурыг гаргах нь зүйтэй, найруулгын хэрэглээ, давтал, нэр судлал, албан бичгийн судалгаа, неро хэл шинжлэлийн үүднээс судлах хэрэгтэй;
-Хоршоо үг утгыг ерөнхийлдөг, найруулгын тэгш хэмийг үзүүлдэг, сонсголонтой болгож, юмс үзэгдлийн учир шалтгааны харилцаа хамаарлыг харуулж, шууд бус утгыг үзүүлдэг.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн урилгийг хүлээн авч, лекц уншсан доктор Р.Сарангэрэлд талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.