"Төгсөгчдийн уулзалт, ярилцлага №3"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийг 2015 онд төгссөн, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батмөнхийг 2019.03.20-ны (18:30-20:00) Лхагва гарагт урин, “Лууны домгийн аман сурвалжийн шинжилгээ” сэдэвт лекцийг зохион байгууллаа. Тэр бээр эртний лууны дүрслэл, эртний монголчуудын археологийн олдвор дахь лууны дүрслэл, Өрнө, Дорнын лууны бэлгэдлийн ялгаатай талууд, аман зохиол дахь “Луу унжих” үзэгдлийн судалгааг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Мөн лекцийн төгсгөлд тус сэдэвтэй холбоотой асуулт, хариулт явагдаж, санал бодлоо солилцсон бөгөөд ЭША Г.Батмөнх судлаач оюутан байсан цаг үеэ дурсан оюутнуудад судалгааны талаарх зөвлөмж, зөвлөгөөг өгөв. Бидний урилгыг хүлээн авч, судалгааныхаа талаар лекц уншсан ЭША Г.Батмөнх болон хүрэлцэн ирсэн 2014 оны төгсөгч Г.Хэрлэнцэцэг, 2015 оны төгсөгч Б.Өлзийсайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Х.Чагнаадорж нарт талархал илэрхийлье.