card

"Академик бичлэгийн стандарт" сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд сар бүр оюутан судлаачдад зориулсан лекц-ярилцлагыг зохион байгуулдаг. 2019 оны II сар сарын 27-ны өдрийн (18:30-20:50) лекц-ярилцлагад МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайхан уригдан оюутан судлаачдад “Академик бичлэгийн стандарт” сэдвээр лекц уншив. Тус лекцэд академик бичлэгийн хэрэгцээ шаардлага хийгээд түүний баримтлал, бичихийн ач холбогдлыг ярилцаж, санал бодлоо солилцлоо. Улмаар олон улсын “Chicago Manual of Style” стандартаар өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээлийн эшлэл зүүлт, ном зүйг хэрхэн хийх талаар зааж, оюутнуудаар бичих дадлага хийлгэв. Энэхүү лекц-ярилцлагад уригдан ирсэн профессор Д.Баярсайхан болон оюутан, судлаач нар талархлаа илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.