"Монголын түүх бичлэг, онол, чиг хандлага" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй лекц ярилцлагын ээлжит дугаарт Улаанбаатарын Их Сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, дэд профессор Д. Баярсайхан уригдан “Монголын түүх бичлэг, онол, чиг хандлага” сэдвээр лекц уншлаа. Лекц 2018 оны 2 дугаар сарын 27- ны лхагва гарагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд боллоо. Тэрээр монголын түүх бичлэг, орон нутаг судлалаар судалгааны бүтээл ихээхэн гаргасан бөгөөд монголын түүх бичлэгийн тухай яриагаар лекцээ эхлүүлсэн юм.Түүх бичлэгийн тухай ойлголт
1. Түүхийн судлалын тухай буюу ерөөсөө өнгөрсөн үеийн талаар хүүрнэн өгүүлж буй бүхий зүйл түүх бичлэг хэмээх ойлголт болох ерөнхий нийтлэг тусгац
2. Түүх бичлэгийн ухааны хөгжлийн зүй тогтол буюу нэгэн улсын түүхийн мэдлэгийн хөгжил түүхийн судлал түүний тусгац дахь олон талт үйл явц зэрэг хөгжлийн тусгалын илэрхийлэл
3. Түүхийн зохиолын судлал буюу аль нэгэн үеийн түүхийг шинжлэх судалсан зохиолуудын ойлголтыг илэрхийлэх ажээ.
Түүх бичлэгийн тухай ерөнхийдөө ингэж ойлгож үзэж болно.
1. Аль нэгэн улс үндэстний түүхийн мэдлэгийн цар хүрээ
2. Түүхийн байгууллагын үүсэл хөгжил
3. Түүхчид тэдгээрийн түүхийг үзэх үзэл
4. Түүийн судалгааны онол арга зүй
5. Түүхийг шинжлэн судалсан зохиолуудын судлал гэж хуваан авч үзнэ
Монгол түүх бичлэгийн анхны судалгааг оросын эрдэмтэн Л.С Пучковский “Монгольский феодальная историография” (XIII-XIX) 1953 гэх зохиол. Монгол эрдэмтдээс Х. Пэрлээ, Ш.Бира, Ж. Болдбаатар гэх эрдэмтдийн бүтээл байдаг. Монголын түүх бичлэгийг үечлэн авч үзвэл
1. Монгол нутаг дахь эртний улсуудын мэдлэг / энэ хэсэгт нь монгол нутагт байсан эртний улсууд хамрагдана/
2. Дундад үеийн монголын түүх бичлэг /1206-1911оны түүхэн үеийн зохиол түүх бичлэгүүд хамрагдана/
3. 20 дугаар зууны монголын түүх бичлэг гэж 3 хуваан авч үздэг энэ хэсэгт бүрт
монголын түүх бичлэг ямар хэлбэрээр яаж бичигдэж уламжлагдаж байсан нь харагддаг. Тэгвэл монголын түүх бичлэгийн хэлбэрүүдийг авч үзвэл дотор нь
1. Монголын түүх бичлэгийн эртний хэлбэр (XIII-XVII) зуун
2. Буддизмийн нөлөө шингэсэн түүх бичлэг (XVII-XIX)
3. Үндэсний ардчилсан үзэл бүхий түүх бичлэгийн хэлбэр 1921-1940-өөд он
4. Марксист- Лениннист түүх бичлэг 1940-1990-ээд он
5. Олон ургальч үзэл бүхий түүх бичлэгийн хэлбэр 1990 оноос хойш
Энэ бүх арга хэлбэрээр монголын түүх бичигдэн ирсэн байдаг. Түүх бичлэг цаг тухай бүрт хөгжин ирсэн байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн бид монголын түүхийн бичлэгийн шинэ хэлбэрүүд болох зурагт катологи, сонсдог ном зэргийг харж үзэж байгаа билээ.
Тайлан бичсэн: Г. Зулбаатар