card

"Эрүүл биед саруул ухаан оршино"

Энх цаг -2019 №7

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй «ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлага 2019 оны 11 дүгээр сарын 01-ний Баасан гарагт болж, бид «Эрүүл биед саруул ухаан оршино» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, ЭШАА С.Алтантуяа ЭША Э.Халиун, МУБИС-ийн 4-р түвшний оюутан Нандин-Эрдэнэ, 3-р түвшний оюутан Батчимэг, 2-р түвшний оюутан Мөнхтуяа, Ганчимэг нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:10 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид «Эрүүл биед саруул ухаан оршино» сэдвийн хүрээнд:

  • ¨ Эрүүл амьдралын үндэс нь хөдөлгөөн, зөв хоололт, мансууруулах бодисоос зайлсхийх болон сэтгэл санаа, нийгмийн байдлаас харилцан хамааралтай зүйл юм. Энэ удаагийн ярилцлагад хөдөлгөөн, сэтгэл санаа, нийгмийн байдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болох, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тайлбарлан ярилцлаа. 
  • ¨ Хөдөлгөөн нь эрүүл байхын салшгүй нэг хэсэг ба идэвхтэй, идэвхгүй гэж ангилдаг. Бид 30 минут алхаж, эсвэл 10000 алхамтай тэнцэх хөдөлгөөн хийх нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогддог бөгөөд зөв текникээр алхаж, дадал болгох нь чухал юм. Ярилцагчдад зөв алхалтын техникээс танилцуулж, хамтдаа дадлага хийв.       Жишээлбэл: Толгойгоо аль нэг тал руу хазайлгалгүй, цээж цэх, гэдэс бага зэрэг татаж алхах, гараа хагас атгаж, мөр сул, тохойгоо урагш, хойш чөлөөтэй савж алхах гэх мэт.
  • ¨ Мөн сэтгэл санааны сөрөг байдал эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, бухимдал, сэтгэл гутралыг зэргийг даван туулах арга замын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Жишээлбэл: Аливаа зүйлийг хойшлуулах нь сэтгэлийн дарамт үүсгэж, бие ядрах, урам зориггүй байх шалтгаан болдог учир хоногийн 24 цагийг зөв хуваарилан аливааг цаг тухайд нь хийх хэрэгтэй гэх зэргээр даван туулах арга замыг өөр, өөрийн зүгээс тодорхойлж, саналаа солилцлоо.
  • ¨ Сэтгэл санааны болоод бие махбодын эрүүл мэндэд хүрээлэн буй орчин маш их нөлөөтэй. Замын түгжрэлээс үүдсэн уур бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал, агаар, хөрсний бохирдлоос шалтгаалан биеийн эрүүл бус байдал үүсдэг. Тиймээс өөртөө цаг гаргаж, агаар салхинд гарч, ууланд авиран бие махбод, сэтгэл санаагаа дэмжиж байх нь зүйтэй юм .

Эрүүл байх үндсийг хэлэх бус хэрэгжүүлцгээе.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

 

  Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг          2019.11.05