card

"Хувь хүний санхүү"

Энх цаг -2019 №5

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 4 дүгээр сарын 26-ны Баасан гарагт болж, бид «Хувь хүний санхүү» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг,  Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар, МУБИС-ийн 2-р ангийн оюутан Батчимэг нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:10 минутад өндөрлөв.

Бид «Хувь хүний санхүү» сэдвийн хүрээнд:

  • ª Бид нийгмийн эд эс болохынхоо хувьд хөрөнгө мөнгөтэй холбогдсон санхүүгийн асуудлуудтай алхам тутам тулгарч байдаг.
  • ª Та хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулж байна уу? Эсвэл хүсэлдээ зарцуулж байна уу? гэдгээ хянахын тулд орлого, зарлагаа тэмдэглэлийн дэвтэр, санхүүгийн хөтөч утасны аппликейшнд бичиж тэмдэглэхийг зөвлөж байна. Ингэснээр та мөнгөө үрэх биш зөв зүйлд зарцуулж, тэр хэрээрээ сэтгэл санаа тайван, ханамжтай байна.
  • ª Хүн бүр мөнгөө хэрхэн, ихэвчлэн юунд зарцуулдаг, мөнгөө хадгалж, хуримтлалттай болсон, болохоор төлөвлөж байгаа талаар өөр өөрийн санаа бодлоо хуваалцлаа.
  • ª Орлогоо нэмэгдүүлэх хамгийн ухаалаг арга бол хадгаламж нээлгэж, хуримтлалттай болох юм. Хадгаламж нь олон талын ашигтай бөгөөд мөнгөтэй холбоотой  гэнэтийн асуудлыг ч шийвдэрлэх боломжтой. Мөн ирээдүйдээ мөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
  • Мөнгөө үрж биш зарцуулж амьдарцгаая.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.                            

Мэдээ бичсэн: Э.Эрдэнэхишиг        2019.04.30