card

"Уламжлалт ёс заншил"

Энх цаг -2019 №4

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 4 дүгээр сарын 5-ны Баасан гарагт болж, бид «Уламжлалт ёс заншил» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг,  МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар, 2015 оны оюутан судлаач Сүхцоож,  СУИС-ийн магистрант Баярмаа, МУИС-ийн Түүхийн магистрант Баттүвшин, МУИС-ийн 4-р ангийн оюутан Г.Хонгорзул, Д.Мөнхзаяа, Ц.Анхцэцэг, МУБИС-ийн 2-р ангийн оюутан Д.Нарантуяа,  Түвшинбаяр нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид «Уламжлалт ёс заншил» сэдвийн хүрээнд:

  • * Монгол цаг тоолол, монгол гэрийн гаднах болон доторх эд зүйлсийн байрлал, зүг чиг нь хоорондоо хэрхэн холбогддог тухай тайлан ярилцлаа.  Жишээ нь: Модон туулай зүгт эзэгтэйн суудал байдаг бөгөөд гал голомтын ам ч энэ зүг рүү хандаж байдаг. Туулай бол жилдээ 2-3 удаа төрдөг, нэг төрөхдөө 5-7 бүжин төрүүлдэг учир энэ зүг нь  тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг гэх зэргээр монгол цаг тоолол, зүг чигийн бэлгэдэлт утгыг ярилцав.
  • * Уламжлалт ёс заншил гэж чухам юу болох, үүнийг авч үлдэх болон үр хойчдоо үлдээхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа.
  • * Ахуй нь байхгүй учраас ёс заншил маань алдагдаж байна гэж бодох биш уламжлалт баяр наадмаараа тоглоом наадгайгаараа тоглож, хойч үе болсон үр хүүхэд, дүү нартаа тухайн тоглоомыг тоглох арга,  тоглодгийн шалтгаан буюу бэлгэдлийг тайлбарлаж өгөх, мэдэхгүй бол учрыг нь ахмад буурлаас асууж лавлах хэрэгтэй. Ингэснээр өөрийн соёлоо бүдгэрүүлэхгүй байх болно.
  • * Хойч үедээ үлдээх ямар арга байна вэ? гэсэн асуултанд  өөр өөрийн санаагаа дэвшүүлсэн ба боловсрол, хичээлийн цөм хөтөлбөрт тусгаж өгөх, зочлох, хүндлэх ёсыг агуулсан бага насны хүүхдүүдэд зориулсан гар утасны тоглоом зохиож болох юм гэсэн санааг илүү дэмжин ярилцлаа.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.                                  

Мэдээ бичсэн: Э.Эрдэнэхишиг    2019.04.10