card

"Өлсгөлөн"

Энх цаг -2019 №3

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 3 дугаар сарын 29-ний Баасан гарагт болж, бид «Өлсгөлөн» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг МУИС-ийн Түүхийн докторант, 2015 оны төгсөгч Б.Өлзийсайхан зохион байгуулж, АМТ-ийн ЭША Э. Халиун,   МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар, оюутан судлаач Х.Гэндэнпил, МУБИС-ийн 2-р ангийн оюутан Д.Нарантуяа, 1-р ангийн оюутан Б.Заяа, МУИС-ийн Түүхийн магистрант Баттүвшин, АМТ-ийн номын санч  Э.Эрдэнэхишиг нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:05 минутад эхэлж, 17:50 минутад өндөрлөв.

Бид «Өлсгөлөн» сэдвийн хүрээнд:

  • * Өлсгөлөн гэдэг сэдвийн дор тогтвортой хөгжлийн талаар ярилцлаа.
  • * Сэдвийн эхэнд Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг танилцуулж, тогтвортой хөгжил гэж юу болох талаар өөрсдийн үзэл бодлоо  хуваалцав.
  • * “Нийгэм ийм байгаа учраас бид ядуу амьдарч байна”, “цалин амьдралд хүрэлцэхгүй байна” “улсаа хөгжүүлж чадахгүй байна” гэх зэргээр улс орныхоо талаар ам уралдан муу хэлдэг. Тэгвэл «Та улс орныхоо төлөө юу хийж чадах вэ?», «Та эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө юу хийсэн бэ?» гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай. Хүн болгонд аливааг хийж бүтээх  нөөц боломж бий. Тиймээс өнөөдөр таны тарьж буй нэг мод, хогоо хогийн саванд хийж буй үйлдэл болгон хотын соёл болон  хөгжилд хувь нэмэр болдог билээ.
  • * Хүн бүр эх орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмэр, санаж явдаг санал санаачилгаа хуваалцсан  үр өгөөжтэй ярилцлага боллоо.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.      

Мэдээ бичсэн: Э.Эрдэнэхишиг     2019.04.04