card

"Цаг төлөвлөлт"

Энх цаг -2019 №2

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээнй номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 3 дугаар сарын 21-ний Баасан гарагт болж, бид «Цаг төлөвлөлт» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, МУИС-ийн Түүхийн докторант Өлзийсайхан, С.Тайванбаатар, магистрант Баттүвшин, 2015 оны төгсөгч, «Чойжин ламын сүм» музейн нарийн бичиг Г.Мөнхтамир, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын 4-р ангийн оюутан Б.Золзаяа, Түрэг судлалын 3-р ангийн оюутан Б.Санчиргарам, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 2-р ангийн оюутан Батчимэг, Д.Нарантуяа нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:15 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид “Цаг төлөвлөлт” сэдвийн хүрээнд:

  • · Сэдвийн эхэнд, цаг төлөвлөлт гэж юу болох, хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг, төлөвлөсний давуу ба сул тал, ач холбогдлын тухай хүн бүр өөрийн санал бодлоо илэрхийллээ.
  • · Хүн байгаа газартаа өөрийгөө бүрэн зориулж, бие сэтгэлээ дайчилбал  өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйд олон сайхан зүйлийг сурч мэдэх тэмүүлэл дүүрэн байна.
  • · Төлөвлөсөн ажлуудаа яг цагт нь хийж чадаагүй ч гэсэн тухайн өдрөө амжуулж хийх нь хамгаас чухал юм.
  • · Уулзах цагаасаа хожимдох, төлөвлөөгүй гэнэтийн зүйл тохиолдох нь хүнийг бухимдалд оруулдаг ч амьдрал дандаа дардан шулуун биш гэдгийг ухаарч, аль болох хамгийн чухал гэсэн зүйлээ сонгохыг зөвлөж байна. Мөн бусдын төлөвлөгөөг хүндэлж «нураагч» биш «биелүүлэгч» байхыг эрмэлзээрэй.
  • · Тухайн өдрийнхөө орой нь хийсэн, хийгээгүй ажлаа хувиар илэрхийлэн   дундажийг гаргаж өөрийгөө үнэлэхийг зөвлөж байна. Ингэснээр таньд «Маргаашийн ажлаа өнөөдрөөс илүү хийх юм шүү» гэсэн эрч хүч, итгэл найдвар, сэтгэл хангалуун байдал төрөх болно.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

 Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг     2019.03.21