card

"Инээхийн ач тус"

Энх цаг -2019 №1

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2019 оны 2 дугаар сарын 22-ны Баасан гарагт болж, бид «Инээхийн ач тус» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э. Эрдэнэхишиг, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд  зохион байгуулж, АМТ-ийн ЭША Э. Халиун, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг,  АМТ-ийн ажилтан Наранцэцэг, МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:20 минутад эхэлж, 17:50 минутад өндөрлөв.

Бид «Инээхийн ач тус» сэдвийн эхэнд:

  • Хүүхдүүдийн хөгжилтэй бичлэг үзэж, «Инээд»-ний талаарх сонирхолтой баримт, мэдээллүүдтэй танилцав.
  • Инээх үед  биед эндофрин гэх аз жаргалын даавар ялгардаг ба энэ даавар нь өвчин намдааж, аливааг хийх, бүтээх эрч хүч өгдөг байна.
  • Инээх нь эрүүл мэндэд олон талын сайн нөлөөг үзүүлдэг. Жишээ нь: Инээд элгийг “цэвэрлэдэг”. Бид инээхдээ удаан, гүн амьсгаа авдаг. Ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ “дасгалжуулдаг” аж. Түүнчлэн уушгины цусан хангамжийг сайжруулдаг. Инээх үед уушгинаас агаар 100 км цагийн хурдтайгаар гардаг байна.
  • Ихэнх хүмүүс инээснээр үрчлээ тогтоно гэж боддог. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар инээснээр нүүрний булчинг чангалж, арьсыг эрүүл, залуу болгодог гэнэ. Учир нь инээх үед нүүрний 17 булчин ажилладаг бол уурлахад 47 булчин ажилладаг ажээ.
  • Сонирхолтой баримтуудтай танилцсаны дараа «Хэрхэн инээж байгаагаар нь тухайн хүнийг тодорхойлох - Сонжоо»-оор өөрсдийгөөө сонжив.
  • Өөрт тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаж, онигоо ярин цагийг хөгжөөнтэй өнгөрүүллээ.
  • Гэр бүл, найз нөхөдтэйгээ байх нь хүнийг аз жаргалтай болгодог учраас цагийг аль болох ойр дотныхоо хүмүүстэй хамт өнгөрөөх хэрэгтэй.
  • Инээд гэдэг үнэгүй бөгөөд эмгүй хамгийн сайн эмчилгээ юм.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

 Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг            2019.02.25