"Зүүд"
Энх цаг -2018 №12Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2018 оны 12 дугаар сарын 21-ний Баасан гарагт болж, бид «Зүүд» сэдвээр ярилцлаа.
Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э. Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, ХИДС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан А. Оюунбилэг нар оролцлоо.
Чөлөөт ярилцлага 16:30 минутад эхэлж, 17:15 минутад өндөрлөв.
Бид “Зүүд” сэдвийн хүрээнд:
- ¨ Ярилцлагын эхэнд, зүүд шийдвэр гаргахад нөлөөлдөг, унтах байрлал өөрчлөгдөх бүрт шинэ зүүд зүүдэлдэг, телевизор зохион бүтээгдсэнээс хойш «нисэж байна» гэсэн зүүд зүүдэлдэг болсон гэх мэтчлэн эрдэмтэн судлаачдын зүүдний талаарх сонирхолтой 10 баримтыг танилцуулав.
- ¨ Зүүд гэж таны бодлоор юу вэ? Мөн санаанаас гардаггүй зүүднийхээ талаар хуваалцана уу? гэсэн хоёр асуултын хүрээнд ярилцав.
- ¨ Зүүд өнгөрсөн ба ирээдүйтэй холбогддог. Өнгөрсөн буюу унтахын өмнө болсон эсвэл олон сар, жилийн өмнө болсон үйл явдал нь сэтгэл, оюунд ямарваа нэгэн хүчтэй, анхаарал татахуйц нөлөө үзүүлсэн учир хүн тэр зүйлээ илүү тод зүүдэлдэг. Харин ирээдүйг зөгнөн зүүдэлж байгаагийн шалтгаан нь тухайн зүйлд сэтгэл зовнисон, удаан бодсонтой холбоотой... гэхчлэн хүн бүр зүүдний талаарх санаа бодлоосоо хуваалцлаа.
- ¨ Хүн бүр адилгүй байдгийн адилаар зүүд бүхэн өөр, өөр, дахин давтагдашгүй байдаг.
- ¨ Зүүдний тайлал нь зүүдэлсэнтэй ижил үйл явдлаар давхцаж, тайлагдаж болно бас ямар нэгэн бэлгэдэлт болон муу ёрын утгыг агуулсан байж болно гэх зэргээр зүүдний тайллын талаар өөрсдийн бодлоосоо хуваалцав.
Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.
Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг 2018.12.26