card

"Залхуурлыг даван туулах арга зам"

Энх цаг -2018 №10

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2018 оны 12 дүгээр сарын 07-ны Баасан гарагт болж, бид «Залхуурлыг даван туулах арга зам» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э. Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид “Залхуурлыг даван туулах арга зам” сэдвийн хүрээнд:

  • Ярилцлагын эхэнд, залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоонд хийсэн эрдэмтдийн туршилт, хүн өдөрт 1 цаг залхуурвал ажлын бүтээмж 28%, 2 цаг залхуурвал ажлын бүтээмж 63%, 3 цаг залхуурвал ажлын бүтээмж 88% буурдаг гэсэн дүгнэлт, залхуурлыг даван туулах таван зөвлөгөөг танилцуулав.
  • Шинэ санаа орж ирэхгүй зогсонги байдалд орох, яаж хийхээ мэдэхгүй төөрөлдөх, хиймээргүй санагдах, тодорхой шийдэлд хүрч чадахгүйн улмаас бухимдах зэргээс хамааран ажлын бүтээмж буурвал дасгал хөдөлгөөн хийх, ямар нэгэн шинэ зүйлийг турших эсвэл өөрийн сонирхолтой зүйлийг  хийх нь чухал.
  • Хийх ажлаа «Маргаашнаас эхэлье» гэж хойш тавилгүйгээр «Өнөөдрөөс эхэлье» гэж хэлэх нь үгийн хувьд өөрчлөгдөж буй мэт боловч ажлаа хийх идэвхийг нэмэгдүүлж, «өнөөдөр» гэсэн амлалтандаа хүрэхийн тулд «Би чадна» гэсэн урам зориг өгч, өөрийгөө дайчлах хэрэгтэй.
  • Залхуугаа даван туулахын тулд амжилтанд хэрхэн хүрэх, залхуугаа яаж даван туулах тухай янз бүрийн номноос гарц хайхаасаа илүү «Хэзээ идэвхтэй байдаг вэ?» гэдгээ мэдэрч, Жишээ нь: Та өглөөний цагаар сэргэлэн цовоо, тархи толгой сэргэг, хийсэн ажил тань гараас гардаг бол эртлэн босч ажлаа хийх, оройн цагаар шинэ санаа, сэдэл төрдөг бол энэ үеэр ажлаа хийх зэрэг хувийн онцлогийг мэддэг байх нь юу юунаас ч илүү юм.
  • Ажлын төлөвлөгөө гаргахдаа цагийн хуваарийн төлөвлөлтийг заавал оруулж байгаарай.

Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг       2018.12.10