card

"Үүрэг хариуцлага ба нөхөрсөг тусламж"

Энх цаг -2018/ №9

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 30-ны Баасан гарагт болж, бид «Үүрэг хариуцлага ба нөхөрсөг тусламж» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг Оюутан судлаач докторант Ч.Гансувд зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг,  АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг, МУИС-ийн МХУЗБ-ийн 4-р ангийн оюутан Г.Хонгорзул нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид “Үүрэг хариуцлага ба нөхөрсөг тусламж” сэдвийн хүрээнд:

  • Хүн бүрт гэр бүл болоод албан байгууллагын хүрээнд биелүүлэх тодорхой үүрэг хариуцлага байдаг.
  • Ажлын газрын тогтсон, нэгдмэл дэг журмыг дагахын хамтаар хамгийн чухал үүргийн нэг болох ажлын байран дахь үүрэг хариуцлагын талаар ярилцлагаа эхэлсэн ба бусдын өмнөөс үүргийг нь хүлээж, тусалж байсан нөхөрсөг тусламж, дэмжлэгээсээ хуваалцлаа.
  • Мөн «Хамтран ажиллагчаа сонсож, зөвлөгөө өгөх арга»-ыг туршиж, энэ арга болоод хамт олныхоо тухай сэтгэгдлээ илэрхийлэхэд хүн бүр бага ч гэсэн арга зам, гарцыг олж, сэтгэл ханамжтай байгаа нь илэрхий байв.

«Хамтран ажиллагчаа сонсож, зөвлөгөө өгөх арга»-ын дүрэм:

  • Хосоор ажиллана. 1-р гишүүн нь яригч, 2-р гишүүн нь сонсогчийн үүргийг гүйцэтгэнэ. Яригч гишүүн нь өөрт тохиолдсон зүйлээ хэрхэн шийдвэрлэсэн талаар эсвэл яаж шийдэхээ мэдэхгүй байгаа тухайгаа ярина. Сонсогч яриаг нь таслахгүйгээр 5 минут анхааралтай сонсох ба санал нийлж, ойлгож буйгаа толгой дохиж илэрхийлж болно. Ярьж дууссаны дараа сонсогч гишүүн 5 минут хэрхэн шийдэж болох тухай зөвлөгөө өгнө. Гэхдээ ярьж буй зүйлд нь хараахан зөвлөгөө өгч чадахгүй эсвэл өөрөө мэдэхгүй байвал мэдэхгүй гэдгээ илэрхийлж, өөрийн бодлоо дэмжлэг маягаар хэлж болно. Үүний дараа сонсогч, яригч гишүүн үүргээ солин, дээрхийн адилаар хоорондоо харилцана.
  • Хүн бүр эрхээ эдлэхийн сацуу үүргээ биелүүлэх хэрэгтэй. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлана гэдэг бусдыг болоод өөрийгөө хүндэлж, тусалж байна гэсэн үг.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг         2018.12.05