card

"Эрүүл мэнд ба зөв хооллолт"

Энх цаг -2018 №7

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй «ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 16-ны Баасан гарагт болж, бид «Эрүүл мэнд ба зөв хооллолт» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг Түүхийн докторант Б.Өлзийсайхан зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, АМТ номын санч Э.Эрдэнэхишиг, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Зулбаатар, Шашин судлалын магистрант Эрдэнэцэцэг, Гэгээн Томас Аквина сүмийн нарийн бичиг Гансувд, Түүхийн докторант Б.Тайванбаатар, МУБИС-МХУЗ ангийн 3-р түюшний оюутан Халиун, Бүддагий, Хулан нар оролцлоо. 

Чөлөөт ярилцлага 16:00 цагт эхэлж, 17:50 минутад өндөрлөв.

Бид «Эрүүл мэнд ба зөв хооллолт» сэдвийн хүрээнд:

  • Жимс болон ногоон навчит хүнсний ногооноосавдаг ашигт амин дэмүүдийн дэмжлэгтэйгээр хорт хавдар /улаан хоолой, гэдэс, бүдүүн гэдэс, уушги, нойр булчирхай, хөх, сав/-аар өвдөх магадлал эрүүл бус хооллолттой хүнийхээс нилээд доогоор үзүүүлэлттэй байдаг байна.
  • Мөн хүн бүр өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж чадвал хөгшрөлтийн үйл явцыг тэнцвэржүүлэх, цусны даралтыг иогтвортой барих, нүдний хараа сайжрах, хлостеринийг бага түвшинд байлгах, ясны нягтрал, булчингийн хөгжлийг дэмжих олон давуу талтай тухай ярилцлаа
  • Эрүүл зөв хэвшилтэй байхын тулд өөрийн туршиж  үзсэн болон өдийг хүртэл хэрэгжүүлсээр байгаа аргуудаасаа жишээ нь: эртлэн босох, өглөө, өдрийн хоолоо тогтмол идэх, жин нэмэх, хасах зорилгоосоо шалтгаалан хүнсний хэрэглээний илчлэгийг тооцож сурах, биеийнхээ чадамжид тохирсон дасгал хөдөлгөөн, гүйлтийг хэвшүүлэх, биологийн шаардлагатай цагуудад зайлшгүй унтаж амрах, өөртөө амрах завсарлага өгч байх, өөртэйгээ адил зорилготой хүмүүсийн хүрээлэлд орох, бие биенээ урамшуулж, багахан хэмжээний өрсөлдөөн бий бологох нь улам сонирхолтой, идэвхтэй амьдрахад дэмжлэг болдог талаар санал бодлоо хуваалцлаа. 

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

 

  Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг          2018.11.20