card

"Гадаад хэлээ сайжруулах арга туршлагаас"

Энх цаг -2018 №6

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 02-ны Баасан гарагт болж, бид «Гадаад хэл сурах арга туршлагаас» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, АМТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Зулбаатар, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар, Б.Өлзийсайхан, МУИС-ийн МХУЗ-ын IV ангийн оюутан Д.Очирмаа нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:30 минутад өндөрлөв.

Бид «Гадаад хэл сурах арга туршлагаас»  сэдвийн дор,

  1.  Ямар гадаад хэл сурсан бэ? Эсвэл сурч байна вэ? Хэл сурсан арга, туршлагаасаа хуваалцана уу.
  2.  Гадаад хэл сурахад ямар аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй байх вэ?

     /Ярих, бичих, унших, сонсох арга/ гэсэн үндсэн 2 асуултын хүрээнд:

  • · Хэл сурахад өдөр тутмын дадал болоод харилцан ярирлцаж байх нь хамгийн чухал. Бусадтай харилцахдаа алдаж ярихаас бүү ай. Хэдий чинээ их ярилцаж, өөрийгөө илэрхийлж чадна, төдий чинээ сонсох, ярих чадвар сайжирсаар тухайн хэлийг сайн эзэмшиж чадна гэсэн итгэл дүүрэн болно.
  • · Тухайн хэл дээрх дуртай дуугаа сонсох, кино үзэх зэргээр аль болох өөрийгөө хүчилж биш хөгжилтэй, зугаатай байдлаар суралцах хэрэгтэй.
  • · Хэл сурахад шантаршгүй, тууштай, хичээл зүтгэлтэй байвал «Оролдлого сайт оройд нь» гэгчээр та ямар ч хэлийг өөрийн болгож төгс сайн эзэмшиж чадна.... гэх мэтчилэн өөрсдийн арга, туршлагаасаа хуваалцав.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

Мэдээ бичсэн: Э.Эрдэнэхишиг       2018.11.05